Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг, хувиараа бизнес эрхлэгч Б.Энхбатынхаар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр зочиллоо.

Гурван хүүгийн аав, ээж Б.Энхбат, Б.Болорцэцэг нар хашаа байшингаа бусдад үлгэр жишээ болохуйц тохижуулсан төдийгүй төвийн шугамаас усаа татаж, өрөөнүүддээ шалны халаалт суулгасан бөгөөд бохирын асуудлаа эко 00-оор шийдвэрлэжээ.

Тэд өөрсдийн хашаа байшингийн зургаа сошиал сүлжээгээр цацсан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа юм. Хотын захирагч ч мөн тэдний ажилч, хичээнгүй, хөдөлмөрч занг үнэлж, хашаа байшингаа хэрхэн тохижуулсныг нь очиж, сонирхсон аж.

Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ