#1. НЕОБАНК (NEOBANKS) 

Ихэнх үйлчилгээгээ гар утасны апп, сайтуудаар дамжуулан үзүүлдэг банкийг хэлдэг. Энэ төрлийн байгууллагууд олон салбартай офисгүй, хэрэглэгчидтэйгээ ихэвчлэн онлайнаар харьцаг. Необанкуудыг өөрөөр онлайн-банк, директ-банк гэж нэрлэдэг. Онлайн-банкинг, алсын зайнаас таних, онлайн-гүйлгээ гэх мэт финтех салбарын хэрэгслүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа идэвхтэй ашигладаг. Данс нээх, зээл олгох гэх мэт үндсэн үйлчилгээнээс гадна необанкууд криптовалют, P2P-зээл олгох, хөрөнгийг роботчилсон удирдлагаар удирдах сервер болон бусад үйлчилгээг санал болгож байна.  Хамгийн алдартай Европын болон Оросын необанкууд бол Их Британийн Atombank, Германийн Number26, Мальтагийн Nemea, Данийн Saxo Bank, Оросын Sberbank Direct, VTB Direct.  


#2. OPEN BANKING  

Open API болон нээлттэй мэдээлэл ашиглах технологид суурилсан, санхүүгийн технологийн салбарт шинээр гарч ирж буй банкны систем юм.  

Нээлттэй банкингийн гурван харилцан холбогдсон зорилго байдаг. Энэ нь:  

  • Гадны зохион бүтээгчид Open API-г ашиглан банкны/санхүүгийн институцид зориулж өөрсдийн бүтээгдэхүүн, апп-ыг зохиох; 
  • Данс эзэмшигчид нээлттэй мэдээллийг ашиглах, өөрсдийн хувийн мэдээллийг хянахад зориулсан санхүүгийн ил тод байдлыг бүрдүүлэх; 
  • Программ зохиоход нээлттэй код ашиглах боломж олгох. Open Bank бол нээлттэй банкингийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын онлайн-төсөл юм.  


#3. ШУУД ДЕБИТ (DIRECT DEBIT) 

Банк автоматаар хэрэглэгчийн данснаас мөнгө суутгаж бараа, үйлчилгээний төлбөрийг төлөх арга. Хэрэглэгч тодорхой хугацаа болох үед тодорхой хэмжээний мөнгийг шууд суутган шилжүүлэх эрхийг банкинд урьдчилан олгосон байх ёстой. Харилцан байгуулалцсан гэрээний үндсэн дээр тус үйлчилгээг үзүүлдэг.   


#4. ДУУ ХООЛОЙ ТАНИХ (VOICE RECOGNITION) 

Банкны call-center буюу хэрэглэгчдэд мэдээлэл өгөх төв рүү залгах үед хэрэглэгчийг дуу хоолойгоор нь танихад ашиглагддаг технологи. Хэрэглэгчийн бичиг баримтын дугаар шалгах, нууц үг асуух шаардлага байхгүй, дуу хоолойгоор нь таних тул дундажаар 1 дуудлагаас 40-60 секунд цаг хугацаа хэмнэх боломжтой аж. Мөн хуучны “гар аргаар” биеийн байцаалт шалгахаас илүү найдвартай, аюулгүйд тооцогддог байна.  


#5. НҮҮР ЦАРАЙ ТАНИХ (FACE RECOGNITION) 

Хэрэглэгчийг таних бас нэгэн арга. Дуу хоолой таних аргаас ялгаатай нь call-center-т дуудлага ирэх бүрт ашиглагддаггүй, харин ихэвчлэн фото зурагны үнэн бодит эсэхийг тодорхойлоход хэрэглэнэ.  Зээл олгох үед онлайнаар ирсэн бичиг баримтыг (тухайлбал, салбаруудаас банкны төв салбарт ирсэн бичгүүд) шалгах үед компьютерийн алгоритм фото зургийг жинхэнэ эсэхийг тодорхойлж, фотошоп болон бусад засвар ороогүйг батална. Мөн хэрэглэгч онлайнаар банкинд хандах үед тус технологийг ашиглах боломжтой байдаг. 


#6. РОБО-ЭДВАЙЗЕР (ЗӨВЛӨХ-РОБОТ) 

Робо-эдвайзер буюу зөвлөх-робот бол хөрөнгө оруулалт хийхэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компьютерийн сервис. Өөрөөр хэлбэл, таны хүсэл, сонирхол дээр тулгуурлан үнэт цаасыг худалдан авч, эргүүлэн борлуулдаг хувийн туслах гэсэн үг. Робо-эдвайзер танд зах зээл дээр үр дүнтэй ажиллах стратеги зохиох, нэвтрүүлэхэд тусална. Хувийн туслахтайгаа гар утасны апп эсвэл компьютерийн программаар дамжуулан харьцана.  Иймэрхүү төрлийн автомат зөвлөхүүд үр дүнтэй ажиллаж чаддаг тул хөрөнгийн бирж дээр газар авсаар байна. ОХУ-ын Төв Банкны хийсэн үнэлгээгээр 2016 оны 6 сард роботуудын удирдан зохицуулдаг хөрөнгийн хэмжээ 50 тэрбум долларт хүрэх юм байна. Мөн цаашид өсөж 13,6 тэрбум доллар хүрэх хандлагатай байгаа аж.  


#7. PAYMENT INITIATION SERVICES 

Банкны карт ашиглалгүй, электрон хэтэвч нээлгүйгээр төлбөр тооцоог онлайнаар хийдэг үйлчилгээ. Oнлайн-банкинд нэвтэрч хурдан бөгөөд хялбар аргаар төлбөр тооцоогоо хийх боломжийг хэрэглэгчдэд санал болгож байдаг. Уламжлалт аргаар бол хэрэглэгч дараах байдлаар гүйлгээ хийнэ: банкны сайт дээр өөрийн картын дугаар, нэвтрэх нэр, нууц үгийг оруулна мөн нэг удаагийн нэвтрэх код авна. Үүний дараа гүйлгээ хийх цонх нээгдэнэ. Үйлчлүүлэгчийн оруулсан мэдээллийг хамгаалагдсан сүлжээгээр банк руу дамжуулна.  Харин дээрх Payment initiation serviceүйлчилгээг авснаар уламжлалт онлайн-банкаас илүү хурдан, бүртгүүлэх шаардлагагүй, шинэ нууц үг оруулахгүйгээр төлбөр төлөх боломжтой юм.  Энэхүү үйлчилгээ нь интернетээр худалдан авалт хийдэг хэрэглэгчдэд мөн банкны картгүй хүмүүст илүү чиглэсэн. Сонирхолтой нь, Европын хүн амын 60% нь банкны карт ашигладаггүй байна. Тус үйлчилгээг үзүүлэгч Европын томоохон компаниуд бол Германы Sofort, Голландын Ideal, Шведийн Trustly юм.     


#8. ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛД СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ ACCOUNT INFORMATION SERVICES 

Дансны мэдээлэлд суурилсан үйлчилгээ үзүүлэгч аккаунт-роботууд (account robots) гэж байдаг. Хэрэглэгч өөрийн банкны дансанд нэвтрэх эрхийг аккаунт-роботуудад олгоно. Аккаунт-роботууд мэдээлэл цуглуулж, харин оронд нь танд дансаа зохицуулах өргөн хэмжээний боломжийг нээж өгнө. Зарлагаа хянаж төлөвлөх, хэд хэдэн дансыг нэгтгэх, шинэ данс нээх үед хуучин нэвтрэх эрхийг хадгалах, контрагентуудын найдвартай байдлыг шалгах, хувийн мэдээллийн үнэн бодит эсэхийг батлах зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 

 

#9. ЗАЙНААС ТАНИХ  

Хурууны хээ, дуу хоолойн өнгө, судасны зураглал, нүдний торлог, нүүрний хэлбэр гэх мэт биологийн үзүүлэлтүүдийг ашиглан хэрэглэгчийг зайнаас таних арга. Энэ аргыг ашиглан хэрэглэгч банк дээр өөрийн биеэр ирэлгүйгээр үйлчилгээ авах юм. Гэрээсээ гаралгүйгээр данс нээх, зээл авах боломжтой болно гэсэн үг.  Интернет-банкны үйлчилгээнд систем нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код ашиглан хэрэглэгчийг танидаг бол зайнаас таних үйлчилгээ үүнээс илүү найдвартай арга юм.  ОХУ-д зайнаас таних аргыг ашиглаж эхлээгүй байгаа. Төв Банкнаас туршилтын журмаар хэд хэдэн банкинд нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.  


#10. SUPPLY CHAIN FINANCE 

Олон улсын болон үндэсний худалдааны салбарт гарч ирж буй санхүүгийн шинэ шийдэл. Гол санаа нь бараа үйлчилгээний түгээлтэд оролцох бүх талуудыг (үйлдвэрлэгч, дамжуулагч, худалдан авагч, зээл олгогч, тээвэрлэлтийн байгууллага гэх мэт) оролцуулсан санхүүгийн болон технологийн нэгдсэн хэрэгслүүр зохион бүтээх юм.  Тус шийдлийг нэвтрүүлснээр бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүх үйл явцыг ил тод, шилэн болгох, тээвэрлэлт болон хадгалалтын өртгийг бууруулах, үйлдвэрлэгч болон бусад талуудтай хийх төлбөр тооцоны асуудлыг илүү шуурхай болгох ач холбогдолтой. Санхүүгийн хэрэгслүүр гэдэгт оролцогч талуудад, тэр дундаа  гадаадын худалдан авагчдад зээл олгох, үйлдвэрлэгчээс баталгаа гаргаж өгөх үйлчилгээг хамааруулж болно.  Банк, санхүүгийн байгууллагуудSupply chain finance хэрэгслүүрийг гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдод түлхүү санал болгодог.  


#11. DIGITAL IDENTITY 

Компьютер аливаа объектыг танихын тулд ашиглаж буй тухайн объектын талаарх (хувь хүн, байгууллага, төхөөрөмж зэрэг)  мэдээллийн багцыг Digital Identity гэнэ.  Хамгийн энгийн тоон байцаалт бол –  цахим шуудан эсвэл нийгмийн сүлжээнд нэвтрэхдээ ашигладаг нэвтрэх нэр, нууц үг байдаг. Үүнээс гадна хувь хүний тоон байцаалтад (identity) тухайн хүнийг мөн гэдгийг таньж, тогтооход хэрэгтэй зураг, төрсөн огноо, нийгмийн даатгалын дугаар болон бусад баримт бичгийн дугаар зэрэг бүх мэдээллүүд багтана.  Илүү өргөн утгаараа тодорхой нэг интернет хэрэглэгчийн хайлтын түүх, нийгмийн сүлжээний идэвх, онлайн-дэлгүүрүүдэд хийсэн худалдан авалтуудыг хүртэл хамааруулан ойлгож болно. Энэ тохиолдолд digital footprint буюу тоон мөр гэдэг ойлголтыг ашиглана.  Digital identifier гэж тоон байцаалтад ашигладаг нэвтрэх нэр, цахим шуудангийн хаяг болон тэдгээрийн хослолыг хэлдэг.  


#12. DIGITAL ECONOMY  

Дижитал технологи ашиглан үйлдэгддэг эдийн засгийн үйл ажиллагааг хэлнэ. Үүнтэй холбоотойгоор интернет-эдийн засаг, веб-эдийн засаг, шинэ эдийн засаг гэсэн ойлголтууд шинээр гарч ирсэн.  Үндсэндээ дижитал эдийн засаг гэдэг ойлголтод интернет орчинд явагдаж байгаа бүх бараа-мөнгөний харилцаа, худалдааг хамааруулж болно. Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх уламжлалт аргуудыг ашигладаг тул энгийн, уламжлалт эдийн засгийн салшгүй нэг хэсэг болж байна. Англи хэл дээр бичигдсэн хэвлэлд digital economy ойлголтыг анх 1995 онд Дон Тапскотт “The Digital Economy: Promise and Peril in the Age of Networked Intelligence” номондоо дурдаж байсан.  Дижитал эдийн засгийн гол онцлог бол даяарчлал, худалдагч болон худалдан авагч хоорондын шуурхай харилцаа байдаг. Энэ салбарын хөгжил олон улс орны эдийн засгийн амьдралд улам их нөлөөлсөөр байна.  


#13. E-Invoicing  

Хуулийн этгээдэд зориулсан банкны алсын зайн үйлчилгээ. Хууль эрх зүйн хувьд чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг тоон гарын үсэг ашиглан цахимаар дамжуулах боломж олгоно. 


#14. Faster Payments 

Өөр өөр банкны хооронд хийгдэх том хэмжээний гүйлгээ ажлын 3 хоног дотор хийгддэг бол Faster Payments-ийг ашиглан хэдхэн цагийн дотор гүйлгээ хийх боломжийг олгодог Их Британийн төлбөрийн систем.  1968 оны BACS гүйлгээний систем, 1984 оны CHAPS системүүдтэй харьцуулахад Faster Payments том мөнгөн дүнгийн гүйлгээг шилжүүлэг хийх банкны шаардлагаас хамаарч олон жижиг болгож багасгах аргыг ашигладаг. Зарим байгууллагууд нэг удаагийн гүйлгээг 250 мянган фунт стерлинг хүртэлх мөнгөн дүнгээр хязгаарласан байдаг.  Гэхдээ шилжүүлгийн хурдыг баттай мэдэх аргагүй. Мөн шилжүүлэг хүлээн авагч банк тухайн мөнгөн дүнг бэлнээр шууд олгох эсэхийг батлан даахгүй. Тус үйлчилгээний оператор нь Faster Payments Scheme Limited (FPSL)


#15. Future Banking 

Финтех салбарын мэргэжилтнүүдэд зориулсан, зах зээлийн экспертууд, судлаачидтай хамтран ажилладаг Европын нэр хүндтэй сэтгүүл. Салбарын чиг хандлага, дэвшилтэт технологийн талаар үнэн бодит бөгөөд шинэ мэдээллийг нийтлэн түгээдэг. Тус сэтгүүлийг American Express, Allianz Bank, JP Morgan, Citigroup, Visa International, Сбербанк, ВТБболон бусад дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд захиалан уншдаг аж. Future Banking-ийг ойролцоогоор 12 мянган топ-менежерүүд тогтмол уншдаг гэсэн судалгаа байдаг.  


#16. NFC  

Near field communication бол утасгүйгээр богино зайд мэдээлэл дамжуулах технологи. Гар утсаар төлбөр тооцоо хийх, төхөөрөмж танихад ашиглана. Электрон картуудад ашигладаг технологийн адилаар уншигчийг төхөөрөмжинд ойртуулахад хэрэгтэй мэдээлэл автоматаар уншигдаж, гүйлгээ хийгдэнэ.  NFC-г дэлгүүр, нийтийн тээвэр болон бусад салбарт төлбөр тооцоо хийхэд түгээмэл ашигладаг болсон.  


#17. Open API  

Open Application Programming Interface – програм хоорондын харилцан үйлчлэлийг зохицуулахад ашиглах нийтэд нээлттэй байдаг программчлалын хэрэгслүүр.  Сайтыг интеграцчлах, нэг сайтын боломжийг нөгөө дээр ашиглахад түлхүү хэрэглэнэ. Гадны зохиогчдод сайт эсвэл програмын контент, функцэд нэвтрэх боломж олгоно. Open API-ийн жишээ - хэрэглэгч Facebook, Google аккаунтуудаа ашиглан өөр сайтд нэвтрэх явдал. Тухайн сайтууд эдгээр нийгмийн сүлжээний Open API-г ашиглан хэрэглэгчдэд сайтд нэвтрэх эрх олгодог. Оронд нь хэрэглэгчийн зөвшөөрлийг авч профайл дээрээ тавьсан хувийн мэдээллийг нь ашиглана.  


#18. P2P-ДААТГАЛ  

Даатгалын байгууллагын оролцоогүйгээр харилцан даатгуулах тогтолцоо. Хамтран хэрэглэх санаанд тулгуурласан. Peer-to-peer даатгалыг ашигласнаар даатгуулагчид бүлэг болон нэгдэж, даатгалын хураамжийн сан үүсгэнэ. Хураамжийн сангаас боломжит эрсдэл, гарсан хохирлыг барагдуулна. Өөрөөр хэлбэл санхүү нь дундын санд хуримтлагдаж, даатгалд хамаарах тохиолдол гарсан үед мөнгийг авч ашиглана. Даатгалын хугацаа дууссан үед гишүүд өөрсдийн зүгээс гаргасан хувийг эргүүлэн авна.  P2P-даатгалыг тогтвортой ажиллуулахын тулд хангалттай хэмжээний гишүүдтэй байх хэрэгтэй. Онлайн-гүйлгээний үйлчилгээ хөгжсөн цагаас эхлэн энэ төрлийн даатгалын хэлбэр өргөн тархаж байна.  


#19. PSD, PSD2 

Payment Services Directive (PSD) — Европын онлайн-гүйлгээ, онлайн-банкны зах зээлийг зохицуулах үүрэгтэй Европарламент, Еврокомиссын удирдамжууд. 2007 онд PSD, 2013 онд PSD2-г гаргасан байдаг. PSD-гийн заалтууд дээр PSD2-т нэмэлтээр дансны мэдээлэл дээр суурилсан Payment initiation service-үүдийг зохицуулж өгсөн.  Тус удирдамж баримт бичгүүдээр  Европын холбоо болон Европын эдийн засгийн бүс дотор явагдах гадаад гүйлгээний нэгдсэн дүрмийг тогтоосон. Ингэснээр санхүүгийн байгууллагуудын шударга өрсөлдөөн явагдах нөхцөлийг хангаж, үйлчилгээ авч буй хэрэглэгчдэд илүү ил тод дүрэм журмыг баталж өгч байгаа юм. 


#20. CONTACTLESS PAYMENT  

Зөвхөн ухаалаг утас, цаг эсвэл бусад гаджет ашиглан банкны карт эсвэл данснаасаа гүйлгээ хийдэг технологи, апп-уудыг хэлдэг. Гүйлгээ хийх үйл явц богион зайны  NFC технологид суурилсан бөгөөд Apple Pay, Samsung Pay гэх мэт олон төрөл зүйл байдаг. 


#21. КРИПТОВАЛЮТ  

Компьютерийн сүлжээнд хадгалж, тооцоо хийж болдог тоон валют. Криптовалютаар хийсэн шилжүүлгийн мэдээлэл нийтэд ил тавигдсан байдаг. Шилжүүлгийн блокийн гинжин хэлхээг найдвартай болгохын тулд криптографи буюу шифрлэлт ашиглана. Криптовалютын хамгийн анхны бөгөөд түгээмэл тархсан төрөл бол Япон улсад Сатоси Накамото гэгч хүний зохион бүтээсэн биткоин юм. Мөн Виталик Бутерины зохион бүтээсэн Ethereum (Эфириум) платформ хүчээ авч эхэлж байна. Тус технологийг ашиглан сүлжээнд холбогдсон талууд “ухаалаг гэрээ” хийх боломжтой.  Мөн биткоиноос гадна бусад олон төрлийн криптовалютууд байдгийг нийтэд нь альткоин (биткоины альтернатив) гэж нэрлэдэг. Тэдний дотор лайткоин гэдэг нь биткоины үндсэн кодоос салбарласан шинэ валютын төрөл юм.  


#22. МАЙНИНГ буюу олборлолт  

Майнинг гэж криптовалют, тэр дундаа биткоины платформыг дэмжих шинэ блок үүсгэх үйл явцыг хэлдэг. Тооцооллын шинэ блокуудыг үүсгэхийн тулд хүчин чадал зарцуулжүүнийхээ дүнд хэрэглэгч биткоин олборлож авдаг.  Сүлжээ томрох тусам тооцооллын хүчин чадлаа улам нэмэгдүүлэх  шаардлага гарч ирнэ. Биткоины сүлжээнд буй бүх компьютер болон хэрэглэгчийн компьютерийн хүчин чадлын харьцаанаас хамаарч хувийн “майнертай” болох боломжтой.  Өнөө үед шинэ блок үйлдвэрлэхэд CPU энгийн процессор болон GPU график процессор байхад хангалтгүй болсон. Биткоин блокийн тооцололд тусгайлан зориулсан ASIC чип ашиглах нь үр дүнтэй байдаг. Олборлолтыг одоо асар том тооцооллын үйлдвэрүүд (жишээ нь Хятад улсад байрладаг) гүйцэтгэдэг болсон.  


#23. БАНКНЫ БУС ЗЭЭЛ  

Банкуудын оролцоогүй зээл олгох үйл явц.Үүнд банкаас бусад зээл олгох бүх байгууллага, үйлчилгээг хамааруулна ломбард, банк бус санхүүгийн байгууллага, хэрэглэгчдийн нийгэмлэг гэх мэт.  Онцлог нь зээл хүсэгчдэд бага шаардлага тавьж, өндөр хүүтэй зээл олгодог. Банк бус зээл олгох байгууллагууд онлайнаар үйлчилгээ үзүүлэх нь ихсэж, хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв гэдгийг батлах төрөл бүрийн технологи ашиглан алсын зайнаас зээл олгох үйлчилгээ үзүүлж байна.