Саруулын Ариунжаргал
06 сарын 27, 2019
ПАРИС. /AP/. “Facebook” компани үзэн ядах үг хэллэг хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлэхэд Францын цагдаа нарт туслалцаа үзүүлэхээр тохиролцжээ. Энэ чиглэлд “Facebook” компанитай хамтран ажиллахаар болсон анхны улс Франц болсон байна.
Өмнө нь “Facebook” компани Францын шүүхүүдэд зарим хүний “IP” хаягийн мэдээллийг өгдөг байсан боловч зөвхөн терроризм болон хүчирхийллийн хэрэгт холбогдолтой хүмүүсийн мэдээллээр хангадаг байжээ. Харин одоо үзэн ядах агуулга бүхий контентын эздийн “IP” хаягийг тогтооход “Facebook” компани туслахаар болсон байна.
Бусад олон улс орны нэгэн адил Франц улс цахим сүлжээн дэх хүчирхийллийн шинж чанартай, арьсны үзлээр ялгаварлан гадуурхсан контентуудын эсрэг тэмцсээр байгаа ажээ. Өнгөрсөн сард “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг Парист очиж, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой уулзсаны дараа энэхүү шийдвэр гарсан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.