Саруулын Ариунжаргал
04 сарын 18, 2019
НЬЮ-ЙОРК. /TASS/. “Facebook” компани 1.5 сая хэрэглэгчийнхээ цахим шуудангийн мэдээллийг санамсаргүйгээр олж авснаа хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай “Axios” цахим хуудас мэдээлэв.
Дээр дурдагдсан мэдээлэл нь 2016 оны 5 дугаар сараас хойш санаандгүй байдлаар цугларсан байх боломжтойг “Facebook” компанийн төлөөлөгчид цохон тэмдэглэсэн байна. Шинэ хаяг нээх үед цахим шуудангийн харилцаа холбооны мэдээлэл санамсаргүй байдлаар дамжуулагддагийг тус компанийн ажилтан илрүүлсэн байна. Эдгээр мэдээллийг хэнд ч дамжуулаагүй бөгөөд устгаж байгаа талаар мөн мэдээлжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.120] ・ 2020.06.15 Хариулах
tsahim shuudan bolohgvi bhiin yaj ynzlah we