ЭТТ: Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ

Peak.mn
12 сарын 22, 2022

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн.  

2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Монсертф ХХК-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартыг орчуулан Монголын үндэсний МNS стандарт болгон батлуулсан бол мөн 2022 онд ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг Америкийн Нэгдсэн Улсын итгэмжлэлтэй QFS Management “System” LLP болон Их Британи, Умард Ирландын  Нэгдсэн  Вант  Улсын  LMS Certifications Limited баталгаажуулалтайгаар 2022 оны 11 дугаар сард гэрчилгээг хүлээн авч энэхүү 2 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болоод байсан бол Нэгдсэн менежментийн тогтолцооны дараах стандартуудын давтан баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж,

  • ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт
  • ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт
  • ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны стандартуудын гэрчилгээг өнөөдөр гардаж авлаа.

Ингэснээр Эрдэнэс Тавантолгой ХК нь Нэгдсэн менежментийн тогтолцооны 5 стандартыг Нэгдсэн тогтолцоогоор хэрэгжүүлж буй Монгол Улсын анхны компани боллоо. 

Холбоотой сэдвүүд

эрдэнэс тавантолгой этт2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.