Аргын тооллын 9 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Гар одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 6цаг 28 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэгсайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, бугдарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайнцаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавалзохистой. 

Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.