УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 45 дугаар тогтоол буюу Д.Муратын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэхээс татгалзах шийдвэрт тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээж авах нь зөв хэмээн үзлээ.

УЕП-оос Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал ирүүлснийг УИХ энэ сарын 08-нд хэлэлцэж, хүлээж авахаас татгалзах тогтоол баталсан. Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 13-нд хориг тавьсан юм.

Байнгын хороо хуралдаж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв хэмээн үзэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.