Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 812 хүнийг ажиглалтад авсан бөгөөд одоогийн байдлаар 435 иргэн ажиглалтад байгаа аж.  Иргэдийг ажиглалтад авах байруудын ачаалал 50 гаруй хувьтай байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Өнөөдөр өглөө гэхэд /2020.03.03/ Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгсөн байна.


Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарлалаа. Тэдний 5 нь Монгол улсын, нэг нь Япон улсын иргэн байна.
Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авсан гэлээ.