Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчлал хийгээд эргэн ирсэн билээ. Аюулгүй байдлын үүднээс Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авч энэхүү айлчлалыг хийсэн бөгөөд эргэн ирээд заавал тусгаарлагдах журамтай юм.

БНХАУ дахь айлчлалд ерѳнхийлѳгчтэй хамт явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарлажээ.

Ерөнхийлөгчийг ч мөн тусгаарласан бөгөөд хаана тусгаарласнаа мэдэгдээгүй байна.