Анзаарч харвал хар амиа хичээсэн, холын хараагүй харалган үйлдэл өдөр тутмын сонины хуудас дээр төдийгүй түүх, намтар, В.Шекспир болон бусад алдартай зохиолчдын бүтээлд ч дүүрэн бий. 

Эрх мэдэлд толгойгоо мэдүүлсэн хүн өөрсдөө ёс зүйгүй үйлдэл гаргачихаад үүнийгээ эргэн тойрныхоо хүмүүсийг гутаан доромжилсон яриагаар зөвтгөх хандлагатай болдог. Зөвхөн баян чинээлэг, нэр алдартай хүмүүс төдийгүй хэн ч эрх мэдэлд жолоо цулбуураа алдаж болно. Ийнхүү бусдын зовлонг ойлгох уг чанараа гээснээс ёс зүйгээс ангид ойворгон бүдүүлэг аашилж авирладаг. 

Эрх мэдлийн наанатай цаанатай талуудын мөн чанар үүнд оршино. Түүнд толгой мэдүүлснээр бид олон сайхан зан чанараа гээдэг. Эрх мэдлийг буруугаар ашиглаж байгааг олж харах тун энгийн. 

Тухайлбал, бүдүүлэг ёс зүйгүй аашлах, худал хуурмаг зан чанар гаргах, хань ижлээ араар нь тавих, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, унаж буй унаагаа түрэмгий байдлаар жолоодох зэрэгт илэрч л байдаг. 

Эрх мэдлийг буруугаар ашигласны эцсийн үр дүн нь ажлын хамт олны дунд итгэл алдах, гэр бүлийн дотоод уур амьсгал таагүйтэж, нийгэмд таагүй харилцаа хандлага бий болно.



"Эрх мэдлийн парадокс" номын "Эрх мэдэл- ертөнцийг өөрчлөх нь" бүлгээс