Ордуудын энэ долоо хоногийн буюу 2 дугаар сарын 4-10-ныг хүртэлх өдрийн өрнийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ /03.21-04.19/

Долоо хоногийн эхээр ажил шаардлагаар оролцох уулзалтаас шинэ боломж гарч ирнэ. Хөрөнгө оруулалтын тал дээр анхаарал татах сонирхолтой үйл ажиллагаа гарч ирнэ. Албан тушаал ахих боломж байна. Санхүүгийн байдал ч тодорхой хэмжээгээр дээшлэх магадлал өндөр байна. Ганц бие хүмүүс хамтран амьдарч болох мөрөөдлийн хүнтэйгээ учрах болно. Харин долоо хоногийн сүүл рүү сэтгэл санаа тогтворгүйгээс болж санхүүгийн алдагдалд орж магадгүйг анхаар. Иймээс эрсдэлтэй гүйлгээг сайтар шалгасны дараа гүйцэтгэ. Мөрийтэй тоглоомоос хол бай. Сахилга баттай байж хойшлуулсан ажлуудаа дуусга. Хувийн амьдралд асуудал гарна. Харда


ҮХЭР /04.20-05.20/

Урьдчилан төлөвлөөгүй нөхцөл байдалд хурдан шийдвэр гаргахад бэлэн бай. Найз нөхөд хамтрагчдаа тусалж, ямар нэг зүйл хий. Олныг хамарсан үйл ажиллагаа танаас ихээхэн тэвчээр шаардах тул бэлтгэлтэй бай. Та амьдралдаа идэвхтэй байр суурь баримтална. Дарга удирдлагын зүгээс сайшаал шагнал ирнэ. 

Бие организмд хортой бүхнээс, ялангуяа спиртийн төрлийн ундаанаас татгалзахыг хичээгээрэй. Мөн хурц хоол хүнснээс болгоомжил. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн шилжилт хөдөлгөөний үр шимээр таны бие махбодын энерги ихсэх болно. Хайр сэтгэлийн харилцаанд амжилт хүлээж байна. Ганц бие үхрийнхэн янаг амрагийн учралд толгой нь эргэх болно.


ИХЭР /05.21-06.21/

Огторгуйн од эрхэс та нарт гэрийн болон албаны ажлаа зэрэг зохицуулах үүрэг оноож байна. Олон уулзалтууд үргэлжилнэ. Од эрхсийн шилжилт олон нийттэй харилцаж байгаа хүмүүст анхаарлаа сэтгэл санаагаа тааламжтай байлгахад чиглүүлэхийг зөвлөж байна. Таны санхүүгийн байдал хэт үрэлгэн амьдралаас болж хүндхэн байдалд орох магадлал үүсч байгааг анхаар. Гэр бүлд бяцхан асуудал үүснэ. 

Хайртай хүмүүстээ сайнаар хандахад юу саад болж байгаагаа сайтар тунгаан бод. Од эрхэс үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарахыг сануулж байна. Ганц биечүүд хүнтэй танилцаж магадгүй. Энэ хайр нь таны хөрш эсвэл бүр нэг ангийн хүн байж мэднэ. Хуучны танилаас авах шинэ мэдрэмжээ бүү эсэргүүц.


МЭЛХИЙ /06.22-07.22/

Ажил болон хувийн амьдралд их ажил ундарсан долоо хоног. Танд бага зардлаар их ажил амжуулах амаргүй даалгавар ирнэ. Зөвхөн өөрийгөө гэж амиа хичээдэг бодол тань бэрхшээл байх болно. Бусдыг хүндэлж тэдний сайн сайхны төлөө залбирч чаддаг байх хэрэгтэй. Далайцтай ажил хийх гэсэн хүсэл тэмүүлэлд ажлын дадлага туршлага дутмаг байдал мухардалд хүргэнэ. 

Сэтгэл түгшээсэн саад бэрхшээлийг тоохгүй байхыг од гараг зөвлөж байна. Хайр дурлал болон мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг шийдвэр гаргахаа түр хойшлуул. Эцэг эх мэлхийнхэн зарим хүүхдийнхээ зан авир хэрхэн эвдэрснийг олж мэднэ. Хэрвээ ганц бие болоод хайр дурлалын хосоо эрж хайж байгаа бол тийм зүйлтэй учрах магадлал өндөр байна. Романтик болзоонд аль нэг тал сэтгэл дундуур үлдэж болзошгүй.


АРСЛАН /07.23-08.22/

Өмнөх долоо хоногийн хандлага хэвээр тул сайн тунгааж бодсон үйлдэл л ажилтанд хүрэх боломжтой. Амьдралын эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Та ямар нэг таагүй байдал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол толгойдоо орж ирсэн зүйлийг хэлж, хурцаар шүүмжилж хамтрагчаа гомдоож, сэтгэлд нь юм хийхээс болгоомжил. Гэнэтийн их мөнгөний сайхан саналаар хөөцөлдөх хэрэггүйг одод сануулж байна. 

Аюултай спортоор хичээллэх болон алсын аялалд оролцохоос зайлсхий. Замын хөдөлгөөний дүрэм зөрчилгүй, хурд хэтрүүлэхээс болгоомжил. Харин долоо хоногийн сүүл рүү од гарагсын чиг хандлага ээлтэй байх болно. Гаргасан шийдвэр чинь илүү оновчтой байх болно. Хайрын нууцлаг байдал танд бага зэрэг төвөг удах бололтой. Хувийн амьдралаа амар тайван байлгах гагцхүү танаас л хамаарна.


ОХИН /08.23-09.22/

Ихэнх хүмүүс урьдын ажлын урамшуулал шагналаа авах болно. Таны үнэнч сэтгэл, цэцэн цэлмэг ухаан олон хүнийг өөртөө татна. Хүч хөдөлмөрөө зориулсан ажил тань ихээхэн ашиг орлого авч ирнэ. Албан тушаал дэвших, санхүүгийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах хүмүүс хувийн амбицаа дарж, тэвчээртэй байвал амжилт гаргана гэж од гараг амлаж байна. 

Гэрийн болон хувийн орлого төсвөө тооцож, худалдан авсан зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргаснаар та орлогын хэмжээгээ мэдэж, мөнгөө зөв зүйлд зарцуулж чадаж байгаа эсэхээ олж мэдэх болно. Уран бүтээлч авьяас зөн билэг нэмэгдэнэ. Таны хувийн амьдрал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Хайртай хүнээ уучилж, чин сэтгэлийн бэлэг барь


ЖИНЛҮҮР /09.23-10.22/

Долоо хоногийн эхээр янз бүрийн хэрэгтэй хэрэггүй үүрэг даалгавар яриа хэлэлцээр бухимдал төрүүлнэ. Таны зөн билэг хүчирхэгжих төлөвтэй байна. Ерөнхий төлөв байдлаа зөн совиндоо даатгаж, сайн сайхныг мөрөөдөхөд тэгтэл буруудахгүй. Од эрхсийн зүгээс өөртөө итгэлтэй байдлыг сэргээж, таныг хайр дурлалын асуудлыг ивээх болно. Ямар нэгэн тэмдэглэлт үйл явдалд бэлтгээрэй. 

Гэр бүлийн хүрээнд чухал үйл явдал болно. Хэн ч хоцрохыг хүсэхгүй олны үйл ажиллагаанд оролцохдоо та сэтгэл хангалуун байна. Хамт олонтойгоо харьцаагаа сайжруул. Хуурамч, худал амлалтыг тэр даруй нь няцаа. Санхүүгийн хүндрэл үүсч байна. Долоо хоногийн сүүл рүү ирээдүйд ашиг өгөх хөрөнгө оруулалтыг боломжийн ашиглавал санхүү сайжирна. Ашиг орлого авчрах төсөлд хөрөнгө мөнгөө оруулж болно. Ашигтай санал авч нөлөө бүхий хүнтэй танилцана.


ХИЛЭНЦ /10.23-11.22/

Энэ долоо хоногт од эрхэс таны ер бусын сонирхолтой санаа бодлыг дэмжиж байна. Таны хувийн амьдралд өөрчлөлт орно. Ганц бие эсвэл хараахан гэр бүл болоогүй хилэнцүүдийн хайрын харилцаа дараагийн шатандаа орж хуримын урилга тараах хүртэл урагшлах магадлалтай байна. Өөрийнхөө гадна байдалд их анхаарна. Олны сайн танил эрхмүүдтэй уулзах боломж олдоно. Хүмүүс танд татагдахаар биеэ авч яв. 

Долоо хоногийн сүүлээр бизнесийн гэрээ хэлэлцээрийн тал дээр хуулийн асуудал үүсэхэд болгоомжтой бай. Аливаа бичиг баримтан дээр гарын үсэг зурахаасаа өмнө анхааралтай уншиж шалга. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс бага зэрэг хүлээлтийн байдалд орно.Танд санхүүгийн асуудал гарсан ч шантрах хэрэггүй. Хайр дурлалдаа итгэл найдвар алдах хэрэггүй. Санаандгүй учрал, тохиолдлын танилаас зайлсхийж үнэнч харьцааг эрхэмлэ.


НУМ /11.22-12.21/

Од эрхсийн нөлөөг ашиглан өөрийн төсөөлөх болон бүтээх чадвартаа анхаарлаа хандуулснаар олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Таны хүсэл тэмүүлэл өндөр байх болно. Та зарим алдаагаа бусдаас нуухыг хичээвч хэл амнаас тойрч чадахгүй. Ийм үед эвгүй байдалд орохыг хүсэхгүй байвал буулт хийх чадварт суралц. Их хэмжээний бараа худалдан авах гэж байгаа бол тооцоо судалгаан дээр тулгуурла. 

Од эрхсийн зүгээс өгсөн нөлөөг зөв ашиглавал өөрийгөө баталж чадна. Зарим бүтэлгүйтлийг хир хурдан мартахаас таны дараагийн шат өөд хир хурдан гарах нь хамаарна. Долоо хоногийн сүүл рүү үйлдвэрлэл болон зохион бүтээх үйл ажиллагаа хурдан манивер шаардана. Аяллаар холын замд гарах магадлалтай. Эсвэл та зочид хүлээн авах ажилтай болно. Хувийн амьдралд хүндрэл бэрхшээл тохиолдож, хайртай хүндээ урам хугарч мэдэх тул сэтгэл санаагаа тайван байлга. Хөндий хүйтэн байдал болон хуурамч учралаа учрыг олж асуудлаа шийд.


МАТАР /12.22-01.19/

Долоо хоногийн эхээр танаас санал зөрсөн гэрийнхнийхээ хэн нэгтэй маргалдаж магадгүй. Олон нийттэй нээлттэй харилцаанд орно. Энгийн нэгэн яриагаар асуудлыг шийдэж чадахгүй ч олны хүндлэлийг хүлээж чадна. Таны оюун ухааныг сорьсон хэд хэдэн асуудлууд гарч ирэх бололтой. 

Хэт улайрвал таны эрч хүч буурах магадлалтай байна. Долоо хоногийн сүүл рүү хайр сэтгэл болон нарийн нандин харилцаанд өөрчлөлт гарна. Ажиллах эрч хүч урьдынхаас багасах тул чухал, цаг их авсан ажлыг багаар хийх нь амжилттай байх болно. Эрүүл мэнддээ анхаарч хурц хоол унднаас зайлсхий. Од эрхсийн гайхалтай нөлөөгөөр та дур булаам харагдаж чадна. Од эрхэс танд тун таатай нөлөө үзүүлнэ.


ХУМХ /01.20-02.18/

Сэтгэл санаа тогтворжих хандлага ажиглагдана. Зөн совин сэргэж, биелэх магадлал ихэснэ. Бүх үйл таны хийсэн үйлдэл хэлсэн үг бүрээс хамааралтай болно. Биеийн эрч хүч сайн байна. Сайн мэдээ авснаар харилцаа сайжирна. Гэр бүлдээ ихээхэн хүч чадал, цаг зав зарцуулах шаардлага гарна. 

Амьсгалын зам болох хоол боловсруулах системийн өвчин тусч болзошгүй байна. Долоо хоногийн сүүл үед од эрхсийн байрлал нь таны сэтгэлзүй болон хувь тавиланд хүчтэй нөлөөлнө. Хүчтэй байж сэтгэл санааны гутралд орохоос болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарч хөгжилтэй цовоо байхыг хичээ. Хэрэв хэлэлцээр бүтэлгүйтэх шинжтэй байвал тайвшраад сэтгэлээ онгойлгох зүйлийг сэдэж ол. Бага зэрэг амарч цэнгэхэд цаг гарга


ЗАГАС /02.19-03.20/

Ачаалал ихтэй байх энэ үед эрсдэлтэй ажил хийх нь аюултай. Өөрийн хий хоосон мөрөөдөл болон хайхрамжгүй байдлаас болж алдаа гарган, худалдаа наймаанд алдах магадлал байна. Нээлттэй байж, хувь хүний өвөрмөц зан чанараа тогтоон барьж чадвал олон хүнтэй харилцахад санаа зоволтгүй болно. 

Түншийн харьцаанаас нэлээн орлого олох бололтой. Хувийн амьдралаа төлөвлөхөд таатай. Найз нөхөд хамаатан садангуудын зөвлөгөө тус болно. Хурим найранд уригдах магад. Од эрхсийн тохиол ганц бие загасынханд сайхан учрал үнэнч хайр билэгдэж байна. Хүүхдүүддээ сайн анхаарал тавьж тэдний эрүүл мэнд, зөв хүмүүжил аль алинд нь санаа тавь. Долоо хоногийн төгсгөл рүү таны нэр хүнд болон бизнест ихээхэн ахиц гарах бөгөөд гарч ирэх боломжуудыг олж харахыг хичээгээрэй. Ахмад туршлагатай хүмүүсийн сургаала