Б.Баясгалан
04 сарын 08, 2021
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.08/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 554 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 451 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нэг нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна.
Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 456, Баянхонгорт 12, Өвөрхангайд 11, Сэлэнгэ 5, Архангайд 7, Төв аймагт 51, Чойрт 5, Дорноговьд 2, Ховдод 2, Сүхбаатар аймагт 7 тохиолдол коронавирус бүртгэгдсэн.
Улмаар орон нутагт нийт 1.689, Улаанбаатар хотод нийт 10.544 тохиолдол, улсын хэмжээнд нийт халдвар 12.780 тохиолдол боллоо. Тэдний 8.140 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг хүн нас барж, нийт нас баралт 18 боллоо.
Одоо нийт 2.637 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 14, хүнд 74, хүндэвтэр 279, хөнгөн 2.176 хүн байна" хэмээлээ.
Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна.
Тодруулбал,
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.