Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.05.18/мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 349 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 49524 боллоо.

Мөн хугацаанд 877 хүн эдгэрсэн бол долоон хүн уг өвчний хүндрэлээр эндэв.