ЭМЯ: Коронавируст халдварын үед эцэг эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө

Б.Баясгалан
05 сарын 26, 2020

Шинэ коронавируст халдвараар нийт 5 сая 500 мянга гаруй хүн өвчилж, 346 мянган хүн нас бараад байна. Харин манай улсад 141 хүн өвчилж, 33 нь эдгэрсэн. 

Коронавируст халдвар цар тахалд хүрч, дэлхийн хэмжээнд эрчтэй дэгдэж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас эцэг эх, асран хамгаалагчдад дараах зөвлөгөөг өгч байна.

• Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх

• Хүүхэддээ коронавируст халдварын талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлыг таниулах

• Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх

• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах

• Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх

• Найз нөхөдтэйгээ цахимаар харилцах боломж олгох

• Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих

• Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх

• Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх

• Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.