Дэлхийн 223 улсад коронавирусийн халдвар тархаж 105.8 сая хүн өвчилсөн байна. Үүнээс 78.9 сая хүн эдгэрч, 2.3 сая хүн нас барсан баржээ.  

Дэлхий дахинд халдвар буурах хандлага ажиглагдаж байгаа аж. Үүнийг эрдэмтэд хөл хорионы дэглэм сайн барьсан, мөн ард иргэд коронавирусийн талаар мэдлэг, мэдээлэл сайн авч амьдралын шинэ хэв маягийг сайн хэвшүүлсэн, хөл хөдөлгөөн багасаж, бүх зүйлийг цахимаар явуулах болсон, ард иргэдийг вакцинжуулж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна.  

Өнөөдрийн байдлаар 73 улсад 134 сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Өдөрт дунджаар 4.7 сая хүн вакцин хийлгэж байгаа бөгөөд Израйл Улс нийт хүн амынхаа 50 хувийг вакцинжуулжээ. 

Олон улсад вакцинжуулалтын талаар сөрөг, худлаа мэдээллийг сошиал орчинд тарааж эхэлсэн байна. Эдгээр хүмүүст арга хэмжээ авах хуулийн орчинг боловсруулж эхэлжээ. 

Манай урд хөршид сүүлийн 24 цагт 44 тохиолдол бүртгэгдсэн бол ОХУ-д 15.916 тохиолдол шинээр бүртгэгджээ.



Эх сурвалж: ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл