"Эмэгтэйчүүдийн баяр"-аар үзэх 8 кино

Б.Болормаа
03 сарын 08, 2021

“Ээж” гэдэг үг бидэнд хамгийн түрүүнд тайвшрал, тайтгарал, хайр энэрлийг санагдуулдаг. Тэд үр хүүхдийнхээ төлөө юуг ч хийж чадах хүчтэн, юуг ч бүтээж чадах шидтэн билээ. Эх хүний сэтгэлийн тэсвэр тэвчээр, хэзээ ч хувиршгүй хайрын хүчийг гүйцэх зүйл энэ хорвоо дэлхийд байхгүй гэхэд буруудахгүй байх. Ээж байх нэг бодлын хэцүү боловч ихэнх үед үрээ бодох сэтгэл баяр жаргалаар гийж байдаг. 

Тиймээс эх хүний аугаа хайрын хүчийг харуулах дараах кинонуудыг “Эмэгтэйчүүдийн баяр”-ын өдрөөр үзэхийг танд санал болгож байна. 


Changeling (2008)

Кристин Коллинз хэмээх ганц бие ээж хүүгээ алга болсныг мэдэн цагдаад мэдэгдэнэ. Лос Анжелесийн цагдаагийн хэлтэс түүнд хүү нь олдсон тухай мэдээлдэг. Гэвч тэр хүүтэй уулзаад өөрийн хүү биш гэдэгт итгэлтэй байна. Үүнийг үл харгалзан LAPD нь түүний хүү гэдгийг тулгаж, амьдрал нь хар дарсан зүүд болж хувирдаг. Уг кино нь бодит амьдарлаас сэдэвлэсэн бүтээл юм.


Room (2015)

Хулгайлагдсан залуу ээжийн дүрд тоглосноор Бри Ларсон "Оскарын шагнал" хүртсэн юм.  

Кинонд бяцхан хүү төрсөн цагаасаа шорон шиг жижиг өрөөнөөс өөр зүйлийг мэддэггүй. Олзлогдсон эмэгтэй хүүтэйгээ өрөөнөөс зугтаж, бодит ертөнцөд орохын тулд тэмцэх болно.


Three Billboards Outside Ebbing Missouri (2017)

Хүчиндүүлж амиа алдсан өсвөр насны охиных нь аллагын хэргийг илрүүлэхэд төдийлөн хичээл зүтгэл гаргахгүй байна гэж үзсэн ганц бие ээж Милдред Хейз цагдаагийнхантай тэмцэж эхэлнэ.

Уг кино нь 2018 онд “Алтан бөмбөрцөг” кино наадмын шилдэг киногоор шалгарсан юм. 


“Mother” (2009)

БНСУ-ын “Ээж” хэмээх уг кинонд хамгийн эмгэнэлт түүхийг харуулдаг. Кинонд дунд эргэм насны эмэгтэйн сэтгэхүйн өөрчлөлттэй хүү нь хүн амины хэрэгт холбогдож буй тухай өгүүлнэ. Ээж нь хүүгээ ямар ч үнээр хамаагүй хамгаалахын тулд жинхэнэ алуурчныг олох даалгавартай болно. 


Stepmom (1998)

Жулиа Робертс, Сюзан Сарандон хоёрын тоглосон энэхүү киноноос эх хүний хамгийн өндөр болон доод түвшинг харж болно.


Ladybird (2017)

Ээж, охин хоёрын харилцааны зөрчлийн талаар өгүүлдэг энэхүү кино нь ахлах сургуулийн, ахлах ангийн сурагчийн сэтгэлзүйн байдал, өөрийг нь хамгаас их хайрладаг ээжтэйгээ юун дээр үл ойлголцож байгааг дүрслэн харуулна.


The Secret Life of Bees (2008)

Энэхүү кино нь өнөөг хүртэл номноос кино болсон хамгийн сайн бүтээлүүдийн нэг юм. 1964 онд Лили хэмээх өсвөр насны охин (Дакота Фаннинг) ээжийнхээ үнэнийг хайж эхэлнэ. Тэрээр ээжийнхээ өнгөрсөнтэй холбоотой хэсэг эмэгтэйчүүдийг олжээ. 


Juno  (2007)

16 настай Жуно (Эллен Пэйж) хэмээх охин хамгийн сайн найз Блийкерээс (Майкл Сера) жирэмсэн болсноо мэджээ. Өсвөр насны охин ээж болох хүндхэн даалгавартай нүүр тулна. 

Холбоотой сэдвүүд

ээжийн тухай кино кино санал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.