Элон Маск Saturday Night Live (SNL) нэвтрүүлэгт оролцох үеэр аспергер (asperger)-ийн синдромтой гэдгээ мэдэгджээ. 

Нэвтрүүлгийн эхэнд тэрбээр "Би ярианы янз бүрийн аялгуу, хэлбэлзэл тэр бүр гаргаж чаддаггүй. Гэвч энэ нь хүмүүст хошигнол мэт анзаарагддаг." гэжээ. Мөн тэрээр "Би Saturday Night Live оролцсон аспергертой анхны хүн болж түүхийг бүтээж байна. Эсвэл ядаж үүнийгээ хүлээн зөвшөөрч олон нийтэд зарласан анхны хүн болох байх" гэж хэлжээ.


Аспергерын синдром гэж юу вэ?

Аспергерын синдром нь мэдрэлийн хөгжлийн эмгэг. Ийм эмгэгтэй хүмүүст янз бүрийн байдлаар илэрдэг. Гэвч нийгмийн харилцаанд ороход нь илүү нөлөөлдөг гэнэ. Дэлхий даяар 40 орчим сая хүн аспергерын гэсэн тооцоо байдаг.

Аспергер синдромтой хүмүүс ертөнцийг бусад хүмүүст өөрөөр хардаг, сонсдог, мэдэрдэг гэж Их Британийн үндэсний аутизм нийгэмлэгээс мэдээлсэн байна. Энэ бол өвчин биш бөгөөд эмчлэх боломжгүй юм. Ихэнх тохиолдолд хүмүүс аспергерын синдром нь тэднийг таних шинж чанарын үндэс суурь болдог гэж боддог.