Экспортыг нэмэгдүүлэх нь манай улсын эдийн засгийн тэргүүлэх зорилтын нэг боловч бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахад бизнес эрхлэгчдэд олон төрлийн бэрхшээл учирдаг. Эдгээрийг засч залруулахын тулд асуудлыг аль болох нээлттэй ярилцаж , салбар бүрээр бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсч, тодорхойлох нь чухал юм. Тиймээс МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд ГХЯ, ЕХ-ны санхүүжилтаар хэрэгжиж буй Худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран “Экспортын тулгамдаж буй асуудал” уулзалт хэлэлцүүлгийг зохиох гэж байна. Маргааш IBIS зочид буудлын хурлын танхим уг хурлаар дараах асуудлыг ярих аж.

Хэлэлцүүлгийн үеэр дараах мэдээллүүд хийгдэнэ:

  • МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлэх “Монгол экспорт” хөтөлбөрийн танилцуулга
  • ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “МУ-ын худалдааг дэмжих ТРАМ төсөл”-ийн зүгээс экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай
  • ГХЯ ба Олон Улсын Худалдааны Төвийн хамтран боловсруулж буй “Худалдаа хөрөнгө оруулалтын замын зураг” танилцуулга

Мөн дараах салбар хуралдаанууд зохион байгуулагдана.

Үүнд:

  • Арьс шир, ноос ноолуурын салбарын экспортын тулгамдаж буй асуудал
  • Цахим худалдааг хөгжүүлэх боломжууд
  • Хүнсний салбар (мах,махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ)- ын экспортын тулгамдаж буй асуудлууд
  • Аялал жуулчлалын салбарын экспортыг хөгжүүлэх боломж