Филиппин улсын нэгэн кафе хуванцар хог хаягдлыг багасгахын тулд кокосын навчаар хийсэн соруул ашиглаж байгаа нь сошиал сүлжээ хэрэглэгчдийн магтаалыг хүлээсэн байна. Далдуу модны навчаар хийсэн Сэлмэй хэмээх тус эко сүрлэн соруулыг Дел Нортад байрлах “Эдита” кафегаас олж болно.

"Эдита" кафены менежер Сара "INQUIRER.net" хгентлагт ярилцага өгөх үеэрээ "Коррегорида арал руу гэр бүлийнхэнтэйгээ хамт аялан явахдаа уг сүрэлийг соруулны оронд хэрэглэх санаа төрсөн" тухайгаа хуваалцсан байна.


Сара өмнө нь хуванцар соруулны хэрэглээг бууруулахын тулд олон санаа туршиж үзэж байжээ. Тэрээр цаасан болон ган соруул хэрэглээнд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдээс сөрөг сэтгэгдэл авч байсан бол энэхүү шинэ арга нь хэрэглэгчдийн болон олон нийтийн таашаалыг хүртжээ. Тэрээр бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудыг “eco-friendly” буюу байгальд ээлтэй бүтээгдэхүүн ашиглахыг уриалжээ.