ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид хар тамхи давтан хэрэглэсэн сэжигтнүүдийг илрүүлэн баривчлан шалгаж байна.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригдав. Тэд энэ удаа өмгөөлөгчтэйгээ хамт хар тамхи хэрэглэж,  машиндаа мансуурсан байдалтай байхад нь баривчилжээ. 

Мөн  урлагийн зарим хүн ч хар тамхины хэрэгт дахин холбогдлоо. Дуучин Эгшиглэн, “Ice top” хамтлагийн дуучин Коби нар хар тамхи хэрэглэж байхад нь  Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагч нар баривчлан, шалгалтыг үргэлжүүлэн хийж байна. 



Эх сурвалж: Montsame агентлаг