Саруулын Ариунжаргал
04 сарын 21, 2021
Хүн дурласан үед өвдөг нь чичирч, гэдсэн дотор эрвээхэй нисдэг гэж ярьдаг. Харин биднийг дурласан үед тархи юу хийдэг талаар та бодож үзэж байсан уу. Хайр дурлалыг сэтгэл хөдлөл, мэдрэмж хэмээн тодорхойлдог бол мэдрэлийн болон тархины физиологи ч гэсэн бат бэх харилцааг үүсгэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг байна.
ТАРХИ БИДНИЙ ХАРИЛЦААГ ХАДГАЛАН ҮЛДЭХЭД ХЭРХЭН ТУС БОЛДОГ ВЭ. БИД ЖИЖИГ ЗҮЙЛСИЙГ ОГТ АНЗААРДАГГҮЙ
Биологийн антропологи ч Хелен Фишер, нейробиологич Люси Браун нар тархийг аз жаргалыг удаашруулахын тулд сөрөг зүйлсийг анзаарахгүйгээр зөвхөн эерэг зүйл дээр төвлөрөн хэрхэн «эерэг санаа» идэвхижүүлдэг тухай ярьжээ.
Судлаачид хэдэн зуун хүний тархийг хайр дурлал болон гэр бүлийн харилцаатай үед нь судалжээ. Эрдэмтэд урт хугацааны, аз жаргалтай харилцаатай хүмүүсийн тархины гурван хэсэг илэрхий идэвхжсэн байхыг олжээ:
Үүний хамгийн сүүлчийн хэсэгт буруушаах үйл явц "үйлдвэрлэгддэг". Бид ямарваа нэгэн зүйлийг шүүмжилдэг. Тэгвэл яг энэ хэсгээс л бүх зүйл эхэлдэг байна.
Хүн дурлах үед юу болдгийг та мэдэх үү.
Нэн түрүүнд ИДЭВХИТЭЙ байдал багасдаг.
Дурласан үед тархи бидний сөрөг бодлуудыг зогсоохоор шийддэг.
Гайхалтай биш гэж үү.
Бусдын муу муухай зан чанарыг үл тоомсорлон, зөвтөг гэсэн үг биш. Гэсэн хэдий ч мэдрэлийн түвшинд харилцааг бат бэх, амжилттай байлгахын тул бие биенийхээ алдаа дутагдалтай эвлэрч, нүдээ аних ёстой гэдгийг мэддэг."Энэ чинь л хамгийн хэцүү нь биз дээ"
Урт хугацаанд үерхэж нөхөрлөх тусам бие биенээ үргэлж сайн сайхнаар биш, яг л байгаагаар нь харж байгаа. Хэрэв хүн үнэн сэтгэлээсээ хайрлаж байгаа бол түүний бие махбодь ч гэсэн үүнийг илэрхийлдэг байна. Хайр дурлалд бид илүү зөөлөн, энэрэнгүй хандсанаар илүү сайн ойлгодог болдог.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.