Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон өнөөдөр Москва хотод ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийнэ. С.Лавровтой тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын хийж магадгүй уулзалтын талаар хэлэлцэх аж.

ОХУ-ын төрийн тэргүүнтэй удахгүй уулзана гэж найдаж байна хэмээн Д.Трамп энэ сарын дундуур өгсөн нэгэн ярилцлагандаа дурдсанаас хойш өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээ хийх бэлтгэл ажлын асуудлаархи хоёр улсын эрх баригчдын харилцаа холбоо нэлээд эрчимтэй болоод байгаа юм.  Хоёр улсын удирдагчдын уулзалт НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалт болохын өмнө юмуу дараа болж магадгүй байгаа тухай “Times” сонин мэдээлсэн байна.

Түүнчлэн барууны зарим хэвлэл мэдээллүүдийн мэдээлж байгаагаар, уулзалт Финландын Хельсинки хотод болж магадгүй байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг