Бид алдаанаас зугатаахаа больж биеэ сэтгэлээ чөлөөлсөнөөр ажил үйлс амжилттай эхэлдэг. Учир нь бидний хийсэн алдаа болгон амжилтанд хүрэх боломжийг маань нэмэгдүүлдэг. За дахиад илүү удаанаар давтан хэлье (учир нь энэ өгүүлбэр нь тус бүлгийн гол санааг илэрхийлж байгаа юм) 

Бидний гаргаж буй алдаа болгон амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлж байдгийг хэзээ ч бүү мартаарай.

Үүнтэй төстэй 1000 “ҮГҮЙ” гэсэн дүрэм мөн бий. Зарчим нь маш амархан: Та 1000 дөрвөлжин бүхий хүснэгт хийнэ. Дөрвөлжин бүрт “үгүй” гэсэн үг бичих ёстой. “Үгүй” гэж бичихийн тулд та хэн нэгнээс татгалзсан хариу авах ёстой. Татгалзсан хариу авахаас айх биш харин ч авахыг хичээж дөрвөлжин болгоныг бөглөх шаардлагатай. Ингээд 1000 удаа татгалзсан хариу авсаны дараа таны айдас ор үндэсгүй алга болно.

Би Майкл Жорданы хэлсэн үгнээс иш татах дуртай. Тэр “Би тоглох хугацаандаа бараг 9000 орчим удаа оновчгүй шидэлт хийсэн. 300 орчим тоглолтонд ялагдал хүлээсэн. Бас 26 удаа шийдвэрлэх шидэлтийг хийгээд алдаж байсан. Би амьдралынхаа турш олон алдаа гаргаж ялагдсан. Олон удаа ялагдсаны үр дүнд л би өдий зэрэгтэй явна” гэсэн байдаг.

Нэг удаа би багштайгаа ярилцаж байлаа. Надад хэд хэдэн сонголт байсан ч би яахаа ч мэдэхгүй эргэлзээнд орчихсон хэрэг. Би алдаа гаргахаас айж байлаа. Тиймээс алдаа гаргаж болохгүй гэж өөртөө дахин хэлж байв.Тиймээс би багшаасаа хэрхэн алдаа гаргахгүй байх вэ гэж асуусан юм. Тэр " Чи алдаад үз л дээ." Энэ шийдвэр надад ямар чухал болохыг, хэрэв би алдаа гаргавал миний амьдрал тэр чигээрээ сүйрэх тухай би хагас цагийн турш түүнд ярьж байхад тэр надад цааш тайвнаар үргэлжлүүлэн:

-   Алдаа гарга. Яахав дээ өвдөж л байг. Чиний төлөвлөснөөс өөрөөр бүх зүйл нэг удаа болог л дээ. Амьдралыг мэдэр. Учир нь дотоод хүч нь зөвхөн хүсч буй зүйлд л оршдоггүй. Чи алдаж үз, харамс. Яадаг юм. Энэ чинь л амьдрал шүү дээ. Туршлага болгон чамайг баяжуулдаг. Тийм байхад чи өөрийгөө өвтгөхөөс юунд нь айдаг юм гэж билээ.

Амьдралыг бид зөвхөн сайн сайхнаар туулж чадахгүй. Хувь тавилан бидэнд юу бэлдсэнийг, амьдралын замд хэр их шаналалыг даван туулах ёстойг бид таашгүй. Алдлаа ч гэсэн нэг л хариу бий. Тэгэх л ёстой байж. Хувь тавилангаа айдасгүй угтаж авахаас өөр сонголт үгүй.

Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875