ХОНЬ

Бүх зүйл таны хандлагаас шалтгаалах болно. Гэр бүлдээ анхаарал хандуулахгүй байгаагаас болж гэр бүлийнхэн тань гомдоллож мэднэ. Хэрвээ та бизнес эрхэлдэг бол эерэг хандлагыг чухалчлаарай. Санхүүгийн болон ажилтай холбоотой шийдвэр гаргахдаа анхаарах хэрэгтэйгээс гадна мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан нь дээр гэж зөвлөх байна. Жижиг асуудлаас болж найз нөхөд, гэр бүлээ гомдоож мэднэ, тиймээс биеэ барин, үгээ цэгнэ.


ҮХЭР 

Танилын хүрээгээ тэлж, нэр хүндээ өсгөнө. Хувийн харилцаанд тааламжтай өөрчлөлтүүд гарна. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт онцгой нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Гэрлэсэн, дурлалт хосуудын хувьд таатай. Ажил хэрэг хэвийн, энгийн байх болно. Эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Санхүү сайнгүй байх тул шаардлагагүй зүйлст мөнгө үрэх хэрэггүй.


ХАМТАТГАХ

Хувийн амьдралд томоохон өөрчлөлт гарна. Ажилдаа төвлөрч, бүхий л нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.


МЭЛХИЙ 

Долоо хоногийн эхний хагаст худалдаа наймааны үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй. Одод таныг санхүүгийн алдагдалд орж болохыг анхааруулж байна. Хувийн амьдрал болон мэргэжлийн хүрээнд таатай өөрчлөлт гарч магадгүй. Урьд нь зүүдлэгдэж байсан зүүд биелнэ. Спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарч хүнд хоолноос татгалз.


АРСЛАН 

Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг даван гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.


ЖИНЛҮҮР 

Нэгэн хэвийн уйтгартай байдлаасаа сал. Учир нь жинлүүрүүд ихэнхдээ нэг зүйлд хэт автамтгай, өөрийн гэсэн бат суурьтай хүмүүс. Зарим үед хандлагаа өөрчилж хөгжилдөх, гадаад дүр төрхөө өөрчилж сэтгэлээ сэргээхэд гэмгүй. Ажилдаа анхаарч өдөр шөнөгүй суух ч гэр бүлдээ цагийг өнгөрөөж салхинд гарч сэтгэлээ сэргээгээрэй.


ОХИН 

Хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Хүмүүнлэгийн сайн дурын үйлст цаг заваа гаргаарай. Энэ нь танд амьдралын эрч хүч, эерэг сэтгэл хөдлөлийг бий болгоно. Бизнесийн үйл хэрэгт няхуур хандаж, алдагдалд орохоос сэрэмжлээрэй. Хэт сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй сэтгэлийн хямралд орох, хоолны дуршил өөрчлөгдөх магадлалтай. 


ХИЛЭНЦЭТ 

Хувийн амьдралдаа анхаарал хандуулах долоо хоног. Ажил, бизнест давуу талаа бусдад харуулахыг хичээгээрэй. Амьдралдаа эерэг өөрчлөлтийг эхлүүлэхэд таатай. Гэр бүлд чинь таны хайр халамж, анхаарал дутагдаж байгааг анзаараарай. Долоо хоногийн сүүлээр санаанд оромгүй гэнэтийн зүйл хүлээж байна.  


НУМ

Долоо хоног эрч хүчтэй эхэлнэ. Мөн энэ үеэр мэдлэгээ дээшлүүлж, суралцахад тохиромжтой. Удаан төлөвлөсөн ажил бүтнэ. Ойр дотны хүмүүсээ бүх зүйлд буруутгах хэрэггүй. Энэ нь сэтгэлийг тань улам л хямраах учир тэдэнтэй ярилцаж, зарим үед дэмжих хэрэгтэй.


МАТАР 

Ажил бүтэмжгүй байх санхүүгийн асуудал үүсч магадгүй. Тиймээс эртнээс бүх зүйлийг төлөвлөх хэрэгтэй. Таатай мэдээ сонсоно. Энэ нь таны ирээдүйд маш чухал нөлөө үзүүлэх мэдээ байх болно. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг чанар чинь таныг амжилтад хүргэнэ. Сүүлийн өдрүүдэд найз нарын чинь тус дэм танд их хэрэг болно.


ХУМХ 

Эрч хүч сэргэж, амьдралын идэвх нэмэгдэнэ. Хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, сэтгэл санааны тааламжтай байдлыг мэдэрнэ. Гэнэтийн зочин ирэх юм уу төсөөлөөгүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч эрүүл мэнддээ анхаараарай.


ЗАГАС

Зугаа цэнгэлд хэт автах магадлалтай. Өөрийн бодолд тууштай байж таагүй зүйлээс хол байхыг хичээгээрэй. Орлого олох давхар ажлын санал ирнэ. Чадахгүй байх гэсэн бодлоосоо болж татгалзах хэрэггүй. Эерэг хандлагатай байж, орчин тойрныхныгоо байлдан дагуул. Өөртөө итгэлтэй бай. Долоо хоногийн сүүлээр нэмэлт орлого орж ирнэ. Нарийн тооцоотой, байж зарлагадаа хянаарай.