peak.mn
11 сарын 05, 2018
Хонь
Өмнө нь нухацтай бодож байсан эрсдэлтэй, эсвэл чухал төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой. Хэрвээ танд зарга болон шүүхтэй холбоотой хэрэг байгаа бол энэ долоо хоног таны хувьд маш таатай байна. Хилэнц, загасны ордын хүмүүстэй холбоотой шинэ, чухал харилцааг эхлүүлэх болно. Энэ долоо хоногт найзуудын хүрээллийн хэн нэгний үйлдэл таныг гайхшируулах болно. Энэ нь сайн, эсвэл муу аль ч талаар байж болох юм. Хумх, ихэр, жинлүүрийн ордын хүмүүс энэ долоо хоногт танд гэнэтийн бэлэг барина. Түүнчлэн энэ долоо хоногт та санаанд оромгүй газар шинэ танилтай болж, харилцаа тань урт хугацаанд, таатайгаар үргэлжлэх болно. Хайр дурлалын амьдралын хувьд хамтрагчийн тань хэлэх үг, хийх үйлдэл таагүй нөхцөл байдлыг үүсгэж магадгүй.
Үхэр
Аливаад хэт их найдвар тавих хэрэггүй. Учир нь энэ долоо хоногт та өөрийн тавьсан найдлагаасаа болоод залхах, уурлах явдал гарч магадгүй. Гэхдээ энэ долоо хоног таны хувьд олон талаараа маш онцгой байх болно. Тиймээс өөрт тань тохиолдох аз, завшааныг уур бухимдлаасаа болж нүднийхээ урдуур өнгөрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Ажил хэргийн хувьд энэ долоо хоног таны хувьд тун ахицтай байх болно. Гэр бүлийн харилцааны хувьд ч бас дэвшилттэй байна. Хэрвээ та гэр бүл, эсвэл хамаатан саднуудтайгаа ямар нэгэн зөрчилтэй байгаа бол энэ долоо хоногт бүрэн шийдэгдэх нь ээ. Энэ долоо хоногт та хаа нэг тийшээ аялахаар шийдсэн бол мөнгө төгрөгөө аюулгүй газар авч явж, өөртөө сайн анхаарал хандуулаарай.
Ихэр
Энэ долоо хоногт та гэр орон, өөрийн өмч хөрөнгө, санхүүгийн аюулгүй байдал гэх гурван зүйлд анхаарлаа хандуулах болно. Эдгээр гурван зүйл ямар нэгэн байдлаар хоорондоо холбогдож, таны анхаарлыг өөрийн эрхгүй татах юм. Хэрвээ танд залуу эрэгтэй хүнтэй холбоотой ямар нэгэн зөрчилтэй асуудал байгаа бол энэ долоо хоногт заавал шийдэхийг хичээгээрэй. Ямар нэгэн бичиг баримт, мэдээ хүлээн авахыг хүсэж байгаа бол энэ долоо хоногт лав хойшлогдож магадгүй. Урт хугацааны өмнө болсон таагүй үйл явдлын тухай мэдээг хүлээн авна. Гэр бүлтэй тань холбоотой ямар нэгэн арга хэмжээнд сэтгэл гарган очихыг зөвлөж байна. Ихрийн ордны эрчүүдийн хувьд хувийн харилцаа, эсвэл нөхөрлөлөө улам бататгах үйл явдал тохиолдоно.
Мэлхий
Энэ долоо хоногт та урьдчилан төлөвлөөгүй зүйлд их хэмжээний зардал гаргах болно. Тиймээс мөнгө, санхүүгийн бичиг баримт, данс, картынхаа мэдээллийн аюулгүй байдал болон түрийвчээ онцгой анхаарч, хамгаалаарай. Мөн хэн нэгэн хүн таныг өөрийнхөө өмнөөс ямар нэгэн зүйл хийлгэх гэж оролдох тул үүнээс зайлсхийхийг хичээгээрэй. Гэхдээ та ямар нэгэн таагүй зүйл тохиолдохыг зөн совингоороо мэдэрч, түүнээс өөрийгөө хамгаалах арга замыг олж чадах болно. Тиймээс ямар ч үед өөрийн мэдрэмждээ итгэж, хүчтэй байгаарай. Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаанд тань маш их аз завшаан энэ долоо хоногт тохионо. Удаан хугацаанд санааг тань зовоож байсан асуудал шийдэгдэх болно.
Арслан
Гэр орон болон өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд таатай долоо хоног байх болно. Эд материалтай холбоотой ямар нэгэн зүйл санааг тань зовоож байсан бол энэ долоо хоногт бүрэн шийдэгдэнэ. Танилын хүрээ тань тэлэх болно. Өөрийн алдаа болон хайхрамжгүй зангаас болж ямар нэгэн алдаа гаргасан бол түүнээс зайлсхийх бус нүүр тулахыг хичээгээрэй. Ажилтай тань холбоотой жижиг асуудлууд гарч ирнэ. Энэ долоо хоногт та хэд хэдэн уулзалт, цуглаанд очиж, цагийг сайхан өнгөрүүлэх болно.
Охин
Энэ долоо хоног таны хувьд амжилт, бүтээлч байдлаар дүүрэн долоо хоног байх болно. Харин та сэтгэл хөдлөлөө аль болох тогтвортой байлгахыг хичээгээрэй. Удаан уулзаагүй, маш их санасан хүмүүстэйгээ уулзах болно. Байр, сууц болон гэр бүлтэйгээ холбоотой ямар нэгэн төвөгтэй асуудалтай учрах болно. Та юу ч гэж төлөвлөсөн байсан энэ асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардлагатай тул тайван, тэвчээртэй байхыг хичээгээрэй. Бичиг баримттай холбоотой ээдрээтэй асуудлууд гарч ирж магадгүй. Долоо хоногийн эцэст та маш сайхан, баяртай үйл явдлын гэрч болох болно. Энэ долоо хоногт төлөвлөсөн хайр дурлалтай холбоотой уулзалтууд тань амжилттай болох болно.
Жинлүүр
Маш сонирхолтой, адал явдлаар дүүрэн долоо хоног байх болно. Хайр дурлалын харилцааны хувьд маш чухал долоо хоног байх тул аливаад анхааралтай, хариуцлагатай байхыг хичээгээрэй. Удаан хугацаанд хайж байсан хэрэгтэй мэдээллээ олж авах болно. Урьдчилан төлөвлөөгүй зүйлд маш их зардал гаргаснаар гэр бүлийнхэнтэйгээ муудалцахаас сэргийлээрэй. Санхүүгийн гэрээ хэлэлцээр хийх, амлалт өгөхөөс аль болох зайлсхийгээрэй. Удаан хугацаанд таныг зовоосон бичиг баримтын асуудал байгаа бол энэ долоо хоногт шийдвэрлэхэд таатай байх болно.
Хилэнц
Өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэрлэж амжаагүй асуудлуудаа энэ долоо хоногт шийдэх болно. Мөнгө төгрөг, гэр оронтой холбоотой асуудлаа сайн танихгүй хүнд найдаж үлдээх гэсний хэрэггүй. Хол газар аялал, зугаалгаар явахад тохиромжгүй. Сэтгэл хөдлөлөө аль болох хянаж, тогтвортой байхыг хичээгээрэй. Ажилтай холбоотойгоор хэн нэгэнтэй муудалцах шаардлага гарвал аль болох тэвчээртэй байж, асуудлыг зүгээр л байгаагаар нь орхиорой. Өөрийг тань хайрлаж, хамгаалж, хүндэлдэг хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлж, сайхан дурсамжийг бүтээхийг хичээгээрэй.
Нум
Танд урам зориг өгч, өөдрөг байлгах сайхан үйл явдлуудаар дүүрэн долоо хоног байх болно. Азын тэнгэр энэ долоо хоногт таныг хангалттай ивээх тул чухал, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудаа нэг тийш болгохыг хичээгээрэй. Санхүү, мөнгөний хувьд ч бас таныг аз ивээх болно. Таамаглаж байгаагүй эх үүсвэрээс их хэмжээний мөнгө орж ирж магадгүй. Хүүхдүүд болон залуу хүмүүстэй харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаж, болгоомжтой байхыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцааны хувьд та томоохон сорилттой учрах тул бэлтгэлтэй байгаарай.
Матар
Энэ долоо хоногт та худалдан авалт, бичиг баримт болон хувийн харилцаатай холбоотой сайхан мэдээг ихээр сонсох болно. Ямар нэгэн зүйлд амжилт гаргаж, шагнуулах магадлалтай. Хэрэг зарга болон өмч хөрөнгөтэй холбоотой маргаантай асуудлууд байгаа бол энэ долоо хоног таныг азын тэнгэр ивээх болно. Үл хөдлөх хөрөнгө гэх мэт томоохон зүйлс худалдан авахад таатай, бүтэмжтэй долоо хоног байх болно. Ойр дотнын хүнтэйгээ маргасан бол та эхэлж буулт хийн, харилцаагаа хэвийн болгохыг хичээгээрэй. Урьдчилан таамаглаагүй үйл явдлууд хувийн амьдралд тань тохиолдох болно.
Хумх
Бизнес болон найз нөхөдтэй холбоотой чухал яриа, хэлэлцээрийг өрнүүлэх болно. Магадгүй сайн таньдаг хүн, эсвэл найзаасаа бизнесийн санал хүлээн авч болох юм. Гэхдээ энэ бизнес эсвэл төсөл нь удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдгийг санаарай. Таны ойр дотнын хэн нэгний амьдрал сайн тал руугаа, үндсээрээ өөрчлөгдөх болно. Энэ нь танд ч бас сайнаар нөлөөлөх юм. Долоо хоногийн эцсээр аялал зугаалгад явж, агаар салхинд гаран, эрүүл мэнддээ анхаарал тавихыг хичээгээрэй. Мөн та өөрийгөө ямар нэгэн зүйлд хэтэрхий их шунаж, хэн нэгнийг, эсвэл ямар нэгэн зүйлсийг хэтэрхий их хүсэмжилж байна гэдгээ ухаарсан бол бууж өгсөн нь дээр.
Загас
Хов жив, дэл сул ярианаас хайр дурлал, гэр бүлийн харилцаагаа хамгаалаарай. Чухал, төвөгтэй асуудлуудын шийдлийг олох нөхцөл байдал тулгарах тул та өөртөө итгэлтэй байж, эрч хүчээр дүүрэн байхыг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн нөхцөл байдал тань энэ долоо хоногт эрс дээшлэх болно. Танд тус хүргэсэн хүмүүсийн ачийг санаж, тэднийг баярлуулахыг хичээгээрэй. Мөн матар, үхрийн ордны хүмүүстэй холбоотой тун сайхан зүйл энэ долоо хоногт танд тохиолдох болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.