ЖАРГАЛСАЙХАНЫ УЯНГА
11 сарын 10, 2023
“Гэрэлт номч гэр бүл” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Мянганбаяртай хүүхдийн хөгжилд ном хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа. Тэрбээр “Энэ номыг амандаа битгий хийгээрэй” нэрт анхны орчуулгын номоо гаргаад байгаа юм. Тэрбээр “Томчуудад ном уншдаг хүүхдүүд л ном уншиж өгөхөөр баярлана, ном уншдаггүй хүүхэд бол сонирхохгүй байх гэсэн айдас байдаг. Энэ бол эндүүрэл. Хүүхдийн ертөнц бол хүүхдийн ертөнц бий. Аав ээж нь ном уншиж өгөх юм бол хүүхэд бүрд түүнийг хүлээж авах зүрх сэтгэл, ертөнц нь нээлттэй байдаг. Гол яаж тогшиж орох уу гэдэг арга ухаан, туршлага, зөв номоо сонгох гээд анхаарах жижиг зүйлс бий.” хэмээн онцгойлон захисан юм.
Д.Мянганбаяр хоёр хүүхдийн ээж. Тэрбээр хүүхдүүддээ зургаан жилийн турш тогтмол ном уншиж өгчээ. Ялангуяа Австралид хоёр жил амьдрах хугацаандаа нинжин сэтгэл, зөв хүн байх тухай хүүхэд хүмүүжлийн ном, бүтээлүүдийг түлхүү уншсан аж. Тэр бүрээс авсан мэдрэмжээ монгол хүүхдүүдтэйгээ хуваалцахаар ном унших ажлаа эхлүүлжээ.
Монголд ирэнгүүтээ СХД-ийн хоёр хороогоор зочилж, цэцэрлэгийн хүүхдүүдэд ном уншиж өгчээ.
Энэ тухайгаа тэрбээр “Нэг удаа ном уншиж өгөөд дараа очиход нэрийг маань цээжилчихсэн байдаг юм. Явахаар хуруугаараа зүрх гаргаад багшаа, багшаа гээд л намайг үдэж өгдөг байсан. Үүнээс л би хүүхэд бүр өөрсдийн төсөөллийн ертөнцтэй юм байна. Ном уншиж өсвөл түүнийгээ илүү баяжуулж, чадвар нь хөгжих юм байна гэдгийг ойлгосон" гэсэн юм.
Гадаад орны эцэг эхчүүд хүүхдэд ном уншиж өгөхийн ач тусыг маш сайн мэддэг. Австрали гэхэд ээж аавууд нь хүүхдээ хэвлийд байхаас ном уншиж өгч эхэлдэг. Яагаад гэвэл хүүхэд эхийнхээ хэвлийд ч сонсож мэдэрдэг. Төрөөд ээж аавынхаа дууг танина гэдэг утгаараа хайр энхрийллээ номоор дамжуулж өгч байгаа нь тэр юм. Төрснийх нь дараа ч хүүхдэдээ ном уншиж өгсөөр байдаг. Дөнгөж 6-7 сартай хүүхдэд өвөө эмээ нар нь ном уншаад салхилуулж харагддаг. Харин манайд номыг өдөр тутмынхаа хэрэглээ болгож хараахан чадаагүй байна.” гэсэн юм.
Бичлэг үзэх:
Хүүхдэд ном унших дадал суулгах тухай Д.Мянганбаяр дараах зөвлөгөөг өглөө.
#Хүүхдэд ном унших дадал суулгахын тулд багаас нь эхлэх ёстой.
Ялангуяа эхний таван жил хүүхдийн уураг тархи 90 хувь хүртэл хөгждөг. Тиймээс өдөрт өөрийгөө ч, хүүхдээ ч залхаахгүйгээр 5-10 минутаар ном унших хэрэгтэй. Хамгийн гол нь тогтмол уншиж өгөх нь ач тустай. Хүүхдэдээ ном уншина гэдэг онцгойлон хүч хөдөлмөр гаргаж, цаг зав барах ажил биш юм шүү. Манай эцэг эхчүүд улсад ном уншина гэдэг их цаг зав гаргах ажил мэтээр боддог. Түүнээсээ болоод “Дараа тухтай уншиж өгье” гэж хойш тавьдаг тал анзаарагддаг. Үүнээс болоод нэг мэдэхэд хүүхэд том болчихсон өсвөр насанд хүрсэн байдаг. Ном унших дургүй болчихдог.
Багад нь номтой нөхөрлүүлээгүй хэрнээ гэнэт л хүүхдээ ном уншаач гэж шаарддаг. Багаасаа дадал суугаагүй хүүхэд хэчнээн хэлж үглэлээ ч уншихгүй. Тиймээс л эхний зургаан жилд зөв дадлыг суулгах маш тохиромжтой. Ээж, аавууд өөрөө үлгэрлээд, нэг хуудас ч хамаагүй хамт унших нь зүйтэй.
-Номын гол дүрд юу тохиолдов? -Чи түүний оронд нь байсан бол яах байсан бэ? -Дараагийн хуудсаа хоёулаа хамт уншъя? гэх зэргээр хүүхдийн оролцоог идэвхижүүлж уншаарай. |
Ийнхүү хүүхдэдээ цагаа зориулах нь хүүхдэдээ хайртайгаа ойлгуулах энгийн арга юм.
Эхлэн уншиж байгаа бол зурагт ном, комикоос эхлээрэй. Аажимдаа унших номын хэмжээ, төрөл зүйлээ томсгож, дараа нь хүүхдээ бие дааж уншуулахад дасгана.
Номтой ойр өсгөсөн хүүхэд зөнгөөрөө бичиг үсэг сурахыг мөрөөдөж, өөрөө уншиж үзэхийг хүсдэг сониуч, танин мэдэхүйн чадвартай хүн болдог.
Энэ номыг амандаа битгий хийгээрэй
Анх Австрали хүүхдийн зурагт номыг англи хэл дээр номын сангаас хоёр хүүхэдтэйгээ авч уншиж байлаа. Уншсаар байгаад өөрөө ч тэрхүү зурагт номонд автчихсан байсан.
Тухайн үед энэ номыг монгол хүүхдүүддээ эх хэл дээр нь хүргэх юмсан гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдсөөр номоо хэвлүүлж хүүхдүүдэд хүргэхэд бэлэн болоод байна.
Энэхүү номын гол ач холбогдол хүүхдийн оролцоонд тулгуурлах замаар, шинжлэх ухааны мэдлэгийг маш сонирхолтойгоор олгох юм.
Австралид энэ номыг гуравдугаар анги хүртэл нь эрүүл мэнд, шинжлэх ухааныхаа хичээлд ашигладаг.
Ялангуяа дэлхий дахинд халдварт өвчнөөр хүүхдүүд маш их өвддөг. Тэгвэл урьдчилан сэргийлэх арга зам, тэдгээр нянгуудтай танилцаад гар хөлөө сайн угаана. Энэхүү ном нь тэдгээр асуултуудыг ээж, аавуудад хөнгөн, хялбараар тайлбарлах боломжийг олгодог гэдгээрээ давуу талтай.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.24.95] ・ 2022.07.19 Хариулах
ямар мундаг ярьдаг, хүүхдийн төлөө сэтгэлтэй бүсгүй вэ. яаж холбогдох вэ
Зочин [66.181.161.79] ・ 2022.07.19 Хариулах
99011715
Санал болгох
1 ХААН Банк ирэх онд ТоС-ын “Манлай банк” -аар үргэлжлүүлэн ажиллана
2 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
3 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
4 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
5 Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй