Дэлхийн хамгийн баян хүн, газрын тосны магнат Жон Рокфеллерийн залууст өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

  1. Мөнгөө хэмнэ. Бараа, бүтээгдэхүүнийг арай хямд үнээр эсвэл бөөнөөр нь худалдаж авч болох газраас худалдан авалт хийж бай. Хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг урьдчилан гаргаж, зөвхөн жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг худалдаж ав. 
  2. Хэрэв чамд мөнгө бага байгаа бол бизнес хийж эхэл. Хэрэв чи огт мөнгөгүй бол бүр яаравчил, яг одооноос эхэлж өөрийн бизнесийг босго. 
  3. Асар их хэмжээний баялагт хүрэх нууц нь орлогын пассив эх үүсвэрт оршино. Өөрөөр хэлбэл чиний хичээл зүтгэлээс үл хамааран орж ирдэг мөнгөний урсгал. 
  4. Орлогын пассив эх үүсвэрийг өөртөө бий болгож цаашид дуртай зүйлээ хийж амьдар.
  5. Нээлттэй, нийтэч бай! Мөнгө бидэнд бусад хүмүүсээр дамжин орж ирдэг юм. Дотогшоогоо, хаалттай хүмүүс баян болох тохиолдол ховор. 
  6. Дэлхийд амжилттай яваа хүмүүсийн намтар, бодол санааг шингээсэн ном уншиж, судалж бай. 
  7. Мөрөөдөл бол амьдралын хамгийн чухал зүйл. Мөрөөдөж, мөрөөдөл чинь биелнэ гэдэгт үргэлж итгэх хэрэгтэй.
  8. Хүмүүст тусалж бай! Урамшуулал, мөнгөний төлөө бус чин сэтгэлийн тус хүргэ.