“UNLEASH Hacks” олон улсад танигдсан инновацийн арга зүйг ашиглан зохион байгуулагддаг арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. 

Монгол Улсад инфляцын түвшин өндөр буй энэ цаг үед хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ иргэдэд шаардлагатай хэмжээнд хүрэхэд улам бэрхшээлтэй болж байна. 

Энэхүү асуудлыг шийдэх шинэ санаа, шийдлийг дэвшүүлэх зорилготойгоор UNLEASH Hacks Mongolia 2022 “Хүртээмжтэй Санхүүжилт” сэдвийн хүрээнд 4 дугаар сарын 30 болон 5 дугаар сарын 7-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй билээ.  Хакатонд 130 гаруй оролцогчид, олон улсын болон дотоодын менторууд болон салбарын мэргэжилтнүүд оролцож байна. Хакатонд түрүүлсэн нэг баг UNLEASH+ олон улсын 6 сарын хөтөлбөрт хамрагдан санаагаа дараагийн түвшинд аваачих боломжтой болно. 

Санаачлан хэрэгжүүлэгч UNLEASH нь Тогтвортой Хөгжлийн Зорилтод хүрэхэд хэрэгтэй шийдлүүдийг бий болгоход залууст шаардлагатай ур чадвар, инновацийн арга зүй болон хамтын ажиллагааны талбарыг бэхжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм. 

Тогтвортой байдлыг бий болгоход нөлөө үзүүлж чадах шилдэг брэндийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй одоогоор 160 орны 5000 гаруй залуусыг төрөл бүрийн хөтөлбөрүүдэд хамруулсан байна.  

Хүртээмжтэй санхүүжилтийг түгээхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулан ORDA Wealth Tech Platform, CoinHub, Binance байгууллагууд энэхүү арга хэмжээг санхүүжүүлэн дэмжин ажиллаж байна.  

Менторууд: 

Чиглүүлэгчид: 

Шүүгчид: 

Зохион байгуулагчид: 


Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах

Facebook: UNLEASH Hacks Mongolia 

Instagram: @unleashhacks.mn