ПАРИС. /Sputnik/. Нэгэн том астероид /сансрын биет/ 2084 онд дэлхийгээс маш ойр зайтайгаар зөрөн өнгөрч магадгүй боловч дэлхийг мөргөх магадлал бий болохыг Европын Сансрын агентлаг /ESA/ тогтоосон байна.

Европын Сансрын агентлаг шинэ астероидыг “Эрсдлийн жагсаалт”-д оруулж, 65 жилийн дараа дэлхийтэй мөргөлдөж магадгүй хэмээн мэдээлснийг Их Британийн “Daily Mail” сонин лхагва гарагт уламжилжээ. 

“Эрсдлийн жагсаалт”-д дэлхийтэй мөргөлдөх магадлал маш бага буюу тэг магадлалтай сансрын биетүүдийг оруулдаг байна. “SU3” астероид нь уг жагсаалт дахь дөрөв дэх том биет болсон бөгөөд 14 метрийн диаметртэй аж. 

Европын Сансрын агентлагийн мэдээлснээр, уг астероид дэлхийтэй мөргөлдөх магадлал маш бага /152-т 1/ бөгөөд хэрвээ ийм зүйл тохиолдвол 2084 оны есдүгээр сарын орчимд болох гэнэ. 

SU3 дэлхийгээс 118 мянга гаруй километрийн зайд зөрөн өнгөрөх төлөвтэй байгаа боловч бусад гарагуудын сул таталцлын нөлөөгөөр дэлхийн агаар мандлыг чиглэж магадгүй хэмээн судлаачид таамаглажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг