Урт удаан амьдрах гэдэг бараг л хүн бүрийн хүсдэг зүйл гэлтэй. Өндөр хөгжилтэй болоод хөгжингүй орнуудын хүмүүсийн дундаж наслалт тасралтгүй өсөж байгаа энэ цаг үед 100-аас дээш насалж байгаа хүмүүсийн тоо ч өсөж байгаа юм.

Энэ жил гэхэд л дэлхий дахинаа нийт 537 мянган хүн 100 насыг зооглох гэсэн тооцоотой гэнэ.

АНУ 100 насалсан ард иргэдийнхээ тоогоор дэлхийд нэгт бичигдэж байгаа бөгөөд одоогоор 97 мянган хүн байгаа ажээ. Түүний араас Япон улс 79 мянган 100 насалсан ард иргэдтэй, хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Мөн дэлхийн хамгийн хөгшин хүн Япон улсад амьдарч байна. Канэ Танака гэх тэрээр өдгөө 117 насалж байгаа юм. Тэгвэл дэлхийн хамгийн хөгшин эр Испани улсад амьдарч байгаа гэнэ. Ерөнхийдөө европын улсуудаас Франц, Испани, Итали улсуудын хүн амын 0.03 хувь нь 100 насалсан байдаг ба энэ нь европтоо хамгийн өндөр үзүүлэлт юм.

Харин энэ хувьчилсан үзүүлэлтээр Япон улс нэгдүгээрт бичигддэг нь 0.06 хувьтай байдаг гэнэ. Уругвай, ХонКонг, Пуэрто Рико зэрэг улс нь 0.06-0.045 хувийн үзүүлэлттэйгээр Япон улсын араас ордог байна. 


Эх сурвалж: WeForum