Аз жаргалтай хүн сэтгэл хангалуун ажилдаа явж, баяр хөөртэй гэртээ харьдаг гэдэг. Хувь хүний санхүүгийн шийдвэр гаргалтад мэргэжил сонголт болон ажил мэргэжлийн хувьд өсөх боломжтой төлөвлөгөө зайлшгүй чухал. 

Тиймээс ажил мэргэжлийн сонголтоо дахин хянаж үзэх хэрэгтэй. Хувь хүнийхээ болон санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байх ажлыг сонгох хэрэгтэй хэдий ч зөвхөн мөнгө олох ажил сонгосон хүмүүс сонирхол, боломж, ололт амжилтаа харгалзахгүй ажилладаг. Гэтэл мэргэжлийн хувьд өсөх, дахин суралцах боломжтой мэргэжлийг сонгох боломж бололцоо үргэлж байдаг. 

Ажил мэргэжлийн сонголт, шийдвэр гаргалт Мэргэжил: 

Мэргэжлийн хувьд өсөх, үргэлжлүүлэн сурч боловсрох шаардлагатай, амьдралын баталгаат зүйл.

Бидний амьдралын дадал, хэвшил, санхүүгийн сонголт олон хүчин зүйлээс хамаардаг боловч хөдөлмөр эрхлэлтийн байдал өдөр тутмын шийдвэрт хамгийн их нөлөөлдөг. Ашиг орлого, ажил төрлийн харилцаа холбоо, чөлөөт цаг маань хүртэл ажлаас шууд хамааралтай. Ажил мэргэжлийн сонголт, мэргэжлийн хувьд хөгжих боломж ч мөн бусад шийдвэр гаргалттай адил эрсдэл, алдагдсан боломжийн өртөг дагуулдаг. Ажил мэргэжлийн сонголт хувь хүн, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсээс хамаараад тогтмол үнэлгээ хийхийг шаардаж байна.

Тухайлбал, зарим хүмүүс мөнгөнөөс илүү сэтгэл хангалуун байх ажлыг сонгодог.

Боловсролын түвшин дээшлэхэд санхүүгийн боломж нэмэгддэг. Түүнээс гадна, боловсрол мэдлэг нэмэгдэх хэрээр ажилгүй болох эрсдэл буурч, ирээдүйн боломжит орлогын хэмжээ өснө. Сургалт, боловсролын үр дүнд олж авах чадварыг хоёр ангилж 11 болно. 

Гэхдээ аливаа амжилтын 1 хувь нь авъяас, 99 хувь нь хөдөлмөр гэдэг.

Ажил мэргэжлийн төлөвлөлт хийх Аливаа хүн ажил мэргэжлээ дараах үе шатаар төлөвлөх нь зүйтэй. Үүнд: 

1. Хувь хүний зорилго, боломж чадвараа үнэлэх;

2. Хөдөлмөрийн зах зээл болон тодорхой ажлын байрны эрэлт хэрэгцээг үнэлэх;

3. Боломжит ажлын байранд хүсэлт гаргах, холбогдох материалаа хүргүүлэх 

4. Ярилцлаганд орох, ярилцлагынхаа үр дүнг үнэлэх; 

5. Санал болгосон ажлын байрны санхүүгийн болон бусад хүчин зүйлсийн үнэлгээ хийх; 

6. Ажил мэргэжлийн хувьд ахиж дэвших хөтөлбөр төлөвлөх, хэрэгжүүлэх


Өнөөдөр шинжлэх ухаан технологийн дэвшлийн ачаар сурч, боловсрох боломж асар их, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх боломж маш олон байна. Тухайлбал, 

1. Мэргэжлийн байгууллагаас санал болгодог семинар, хөтөлбөрт хамрагдах; 

2. Их, дээд сургуулийн ахисан түвшний сургуульд суралцах зэрэг албан ёсны боломж;  

3.Хамт олонтойгоо хамтран хэлэлцэх, зангиагүй ярилцлага хийх, ном, сонин, сэтгүүл уншиж судлах, судалгаа шинжилгээ хийх зэрэг албан бус аргууд ч байдаг.

Ихэнх хүмүүс амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор ажлын байраа өөрчилдөг. Гэсэн хэдий ч энэ нь өмнөхөөс илүү хүнд ажил байхыг үгүйсгэх аргагүй. Ялангуяа сэтгэл санааны дарамтад орох, бие махбод өвдөх аюул учирч болзошгүй учраас сайн бодож шийдвэрлэх хэрэгтэй.

Дараах үзүүлэлт ажил мэргэжлээ өөрчлөх цаг болсон эсэхийг харуулдаг. 

Үүнд:  

Та ажилдаа явахдаа сэтгэл тань бага зэрэг л хөдөлдөг.  

✖Ажлаасаа болж биеийн болон сэтгэл санааны хүндрэл амсдаг.  

✖Үр дүнгийн үнэлгээ тасралтгүй муудаж байгаа.  

✖Хамт олны уур амьсгал хүйтэн хөндий.  

✖Цалин суутгахаас бус нэмэгдэл шагнал урамшуулал байхгүй. 

✖ Албан тушаал ахих тухай саналтгүй.  

✖Удирдах албан тушаалтантайгаа муу харилцаатай.  

✖Авч буй цалиндаа сэтгэл хангалуун бус байдаг. 

✖ Ажлын ачаалал хэт их. 

✖Дэндүү цагаар ажиллах боловч үнэлэмж байхгүй. 

✖ Өөрийгөө хөгжүүлэх ямар ч боломж байхгүй.  

✖Ажиллагсдын нийгмийн асуудлыг анхаардаггүй.  

✖Ажил үүргийн хуваарь давхардалтай.  

✖Удирдах албан тушаалтан харилцааны соёлгүй.