Жүжигчин Хэнри Кавил супермэний дүрээс татгалзсан хариу өгч түүний халааг хэн авах бол гэсэн тааврыг үлдээгээд байна. Кино багийнхан энэхүү дүрд булчинлаг биетэй нэгэн биш бас гайхалтай онцгой нэгнийг хайж буй. 

Олны таамаглаж байгаагаар “Black Panther” киноны од Майкл Б. Жордан байх магадлалтай гэж үзэж байна. Гэсэн ч Warner Bros студи яг одоо Supergirl-д анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Түүний хувьд  “Black Panther”-т бүтээсэн дүр гайхалтай байсаныг хэлэхгүй орхиж болохгүй. Гэхдээ түүнийг сонгогдсон гэж хэлэхэд бас тэрбээр уг саналыг хүлээн авах нь эргэлзээтэй.

Үзэгчдийн үзэх дуртай супермэний дүрийг чадварлаг жүжигчид бүтээж ирсэн ч сонирхолтой нь уг дүрийг мөнхөлсөн жүжигчдэд золгүй явдал ар араасаа тохиолдож эхэлдэг гэсэн яриа бий. Супермэний дүрийг бүтээсэн Жорж Рийвс, Кирк Алин, Бюд Коллер, Ли Күйгли, Кристопер Рийв нарын жүжигчид уг баатрын дүрийг бүтээснийхээ дараахан нас барцгаажээ.