Холестерин нь “сайн” болон “муу” гэсэн 2 төрлийн байдаг. “Муу” холестериныг хурдан бөгөөд оновчтой олж илрүүлэх нь эрдэмтдийн судлах нэн тэргүүний асуудлын нэг болжээ. 

Жон Хопкинсийн нэрэмжит судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд “муу” холестерины хэмжээг илүү нарийн тооцоолох арга боловсруулсан байна. Хуучин аргаар холестерин тодорхойлох шинжилгээ өгөх гэж буй хүн 12-16 цагийн өмнөөс хоолоо хорьдог байсан бол шинэ аргаар тухайн хүн хоол идсэн байсан ч шинжилгээний хариу үнэн, зөв гарах тул шинжилгээ өгөхөд илүү хялбар болжээ. БНЛП-ХС буюу бага нягтралтай липопротеины холестерины хэмжээг тооцоолох шинэ аргыг 2013 онд Ж.Хопкинсийн нэрэмжит хүрээлэнгийн Сет Мартин тэргүүтэй судлаачид боловсруулсан байна. АНУ болон бусад орны судлаачид уг аргын нарийвчлалыг хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд 2017 онд АНУ-ийн нэгэн томоохон эмийн компани практикт нэвтрүүлэхээр худалдаж авсан гэнэ. 

БНЛП-ХС тодорхойлох шинжилгээний шинэ арга харьцангуй хэцүү ч, стандарт сорьц ашиглах боломжтойгоороо давуу талтай. Лабораторийн компьютерийн системийг автоматчилснаар илүү нарийн үр дүн гаргаж ирэх боломжтой болсон. Өвчтнүүд шинжилгээг хүссэн үедээ өгөх бөгөөд гарсан үзүүлэлтүүдийг дахин нягтлахын тулд давтан шинжилгээ хийлгүүлэх шаардлагагүй болсон. 


Судлаачид БНЛП-ХС-ийн хэмжээг тооцоолох шинэ аргын нарийвчлалыг тогтоохын тулд 1970-аад оны сүүлд гарч ирсэн, өвчтнийг өлөн байхад нь шинжилгээ хийдэг Фридевальдын аргатай харьцуулж үзсэн байна. Фридевальдын аргаар триглицеридийн түвшин өндөр хүмүүсийн БНЛП-ХС-ийн хэмжээг үнэн зөв тодорхойлоход хүндрэлтэй байсан аж. Триглицерид гэдэг нь таргалалт, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусанд их хэмжээгээр агуулагддаг өөх тос юм. Триглицеридийн түвшин хоол идсэний дараа нэмэгддэг. Харин Фридевальдын аргаар холестерины хэмжээг тодорхойлохын тулд өвчтний цусыг өлөн дээр нь авдаг тул триглицеридийн түвшинг бага байх үед шинжилдэг. 

Фридевальдын аргаар: нийт холестерины хэмжээнээс их нягтралтай липопротеины хэмжээг хасаж БНЛП=ХС хэмжээг гаргаж ирдэг. Эсвэл: 

гэж тооцоолдог байна.

Тэгвэл шинэ аргын тооцололд тусгай диаграммыг ашигладаг бөгөөд 180 төрлийн факторуудыг авч үзсэнээр тухайн өвчтний БНЛП-ХС-ийн хэмжээг илүү нарийн гаргаж ирэх юм: 

(Х утга нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй тул тусгайлан боловсруулсан диаграммаас харж бодно). Уг шинэ арга өмнөхтэйгөө ижил хэмжээний цаг хугацаа шаарддаг ба үнэ өртгийн хувьд ч мөн ижил байх юм. Шинэ болон хуучин хоёр аргын харьцуулсан судалгаа хийх зорилгоор судлаачид дата базад хадгалагдаж байсан 1 545 634 өвчтний мэдээлэлд боловсруулалт хийжээ. Үүнээс 959 153 хүн холестерины шинжилгээ өгөхөөс 10-12 цагийн өмнө хоолоо хорьсон бол 586 481 хүн ямар нэгэн тусгай бэлтгэл хийгээгүй ирж, шинжилгээ өгсөн байна. Өвчтнүүдийн талаас илүү хувь нь эмэгтэй, дундаж нас нь 55.

БНЛП хэмжээ нь >70 мгр/дл байвал эрсдэлт бүлэг гэж авч үздэг тул судлаачид БНЛП <70 мгр/дл гарсан хүмүүс дээр илүү төвлөрч ажилласан байна.  

Дараагаар нь Фридевальд болон шинэ аргуудыг ашиглан үр дүнг гаргажээ. 

Эцсийн шинжилгээнд БНЛП <70 мгр/дл хэмжээтэй 127 741 өвчтний материалыг ашиглахад Фридевальдын аргын нарийвчлал 71 хувь, шинэ аргын нарийвчлал 92 хувь гарсан байна. 

Триглицеридийн түвшин өндөр болох тусам Фридевальдын аргын нарийвчлан тодорхойлох чадвар буурч байсныг онцлох хэрэгтэй. Триглицеридийн түвшин нь 200-399 мгр/дл-тэй 6 168 хүний мэдээлэл дээр судалгаа хийхэд хуучин аргын нарийвчлал 37 хувь, шинэ аргынх – 82 хувь гарчээ. 

Ямар ч аргаар тодорхойлсон бай өлөн дээрээ шинжилгээ өгөхөд илүү нарийн үр дүн гардаг нь батлагдсан. Гэхдээ зүрх-судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй эсвэл триглицеридийн түвшин тогтворгүй, өөр бусад өлөн дээрээ өгдөг шинжилгээ хийлгэх гэж буйгаас бусад хүмүүс хоолоо заавал хорих шаардлагагүй гэсэн дүгнэлт хийсэн байна. 

Бид дундаж үзүүлэлтийг авч үздэггүй, 180 янзын үзүүлэлтээр хүн бүрийн онцлогийг тооцоолж хамгийн нарийн үр дүнг гаргаж ирдэгээрээ давуу талтай. Клиникийн дата базад хадгалагдаж байсан мэдээллийг ашиглаж судалгаа хийсэн учир өвчтнүүд холестерины хэмжээг бууруулдаг сатин хэрэглэдэг байсан эсэх зэрэг нарийн үзүүлэлтийг үр дүнд оруулаагүй болно. 

Бидний судалгааны ачаар эмч болон өвчтнүүд илүү зөв шийдвэр гаргах боломжтой болсон. Учир нь тэдний гар дээр илүү нарийн үзүүлэлтүүд байна шүү дээ. Хуучны Фридевальдын аргыг ашигласаар байгаа эмч нар шинжилгээний үр дүнд дүгнэлт хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Лабораториудад манай арга нэвтрэх хүртэл ухаалаг утсанд  (iTunes, Google play) зориулж гаргасан манай апп-ыг ашиглах боломжтой юм.