НЬЮ-ЙОРК. /TASS/. Конгресс дахь Ардчилсан намын гишүүдийн эхлүүлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт итгэл үл үзүүлэх асуудлыг Америкчуудын тал гаруй хувь нь дэмжиж байгааг “The Wall Street Journal” болон “NBC” телевизийн захиалгаар явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгад оролцогчдын 53 хувь нь Ардчилсан намын гишүүдийн үйлдлийг эерэгээр үнэлж байгаа бол 44 хувь нь үүнийг эсэргүүцсэн бодолтой байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн санал асуулгад оролцсон Ардчилсан намыг дэмжигчдийн 88 хувь нь Д.Трампт итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлэх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байснаас гадна 92 хувь нь Д.Трампын үйл ажиллагааг сайшаагаагүй байна. 

Бүгд найрамдах намыг дэмжигчдийн хувьд нөхцөл байдал эсрэгээрээ байжээ. Санал асуулгад оролцогчдын 90 хувь нь Д.Трампт итгэл үл үзүүлэх асуудлыг эсэргүүцэж байсан бол 91 хувь нь түүний үйл ажиллагааг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Санал асуулгад 900 хүн оролцжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг