Б.Баясгалан
11 сарын 22, 2018
УИХ-ын 40 орчим гишүүн М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаасаа өөрөө огцрохгүй бол чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ өнөөдөр мэдэгдэж, хуралдааны танхимд орж ирээгүй.
Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, Монгол Улсын 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх байсан ч дээрх гишүүдийг хүлээж 11.30 цагаас 48 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.
Хуралдааны үеэр АН-ын бүлгийн гишүүд МАН-ын гишүүд дотороо байгаа асуудлаа шийдвэрлэж, УИХ-ын дарга М.Энхболд гишүүдээ чуулганы хуралдаанл оруулж, асуудлаа хэлэлцэх хүртэл Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаас завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Улмаар УИХ-ын дарга М.Энхболд "Хориг хэлэлцэх хугацааг хуулиар заасан учир хоногоор хойшлуулах боломжгүй. Тиймээс АН-ын бүлгийн хүсэлтээр 16.00 цаг хүртэл чуулганы хуралдааныг завсарлуулъя" хэмээв.
Ингэснээр чуулганы хуралдаан 16.00 цаг хүртэл завсарлаад байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.