Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоох саналыг гаргасан болохыг Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ.

Баянзүрх дүүрэгт голомтлон гараад буй халдвартай холбоотойгоор 12:00 цагаас УОК хуралдсан. Засгийн газар 15:00 цагаас энэ саналыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

Саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм.