Эмчилгээ хийлгэж байсан 57 настай эмэгтэй нас барж, БНСУ-д коронавирусын халдвараар 5 дахь тохиолдол бүртгэгдлээ. Улмаар БНСУ-н ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар "Ноцтой" онц байдал зарлалаа. Энэ нь коронавирусын халдвар Солонгосын өнцөг булан бүрт хурдацтай тархан хяналтаас гарч байгааг илтгэж байгаа юм.

Тус улсын зургаан том хотод халдвар бүртгэгдээд буй. Тиймээс иргэддээ аль болох эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт яаралтай хандах, гараа тогтмол угаах, хүнсээ гүйцэд болгож идэхийг зөвлөж буй.