БНСУ-аас иргэдээ авчирсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20:11 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардаж, ирсэн зорчигчдыг ариутган халдвартгүйжүүлж, тусгаарлах байрууд руу хүргэлээ.

Тус онгоцоор 267 иргэн ирснээс өндөр настан болон асран хамгаалагчтай 50, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан 55, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 47 хүн байна.


Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб