Ван И-г Их тэнгэр дэх төрийн ёслолын цогцолборт хүлээн авч уулзав

Б.Баясгалан
08 сарын 26, 2018

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г Их тэнгэр дэхь төрийн ёслолын цогцолборт хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайдын урилгаар манай оронд айлчилж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноён Ван И-д талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И цаг гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон зорилгоо биелүүлж, түүний зэрэгцээ Монгол орны уудам тал нутгийн баруун хязгаарт очсон бол өнөөдөр Богд уулын дархан цаазат газрын үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж буйгаа дуулгав.

Дараа нь тэд БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нээлтийн тууз хайчлах ёслолд оролцлоо.

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор барих цэвэрлэх байгууламжийн төсөл болон нээлтийн ёслолын талаар энд дарж уншина уу.

Холбоотой сэдвүүд

бнхау ван и монгол у.хүрэлсүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.