Газрын тос боловсруулалтын чиглэлээр суралцах сонирхолтой МУИС-ийн ХШУИС-ийн 1, 2-р түвшний оюутнуудад БНЭУ-ын Засгийн газрын 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Бүртгэл явагдах хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 18-ны 9.00 цагаас 3 дугаар сарын 19-ний 17.00 цаг хүртэл

Энэхүү мэдээллийг МУИС-ийн www.num.edu.mn, ХШУИС-ийн www.seas.num.edu.mn, сайтаас аваарай.

Бүрдүүлэх материал

  1. Сургуулийн тодорхойлолт; /ТҮЦ машинаас авсан байх/
  2. Сурлагын дүнгийн хүснэгт; /ТҮЦ машинаас авсан байх/
  3. Англи хэлний түвшин тогтоох аль нэг шалгалтын гэрчилгээ
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлэх оюутанд тавигдах шаардлага:

  1. ХШУИС-ийн Ерөнхий суурийн эсвэл Химийн инженер, Хэрэглээний хими хөтөлбөрийн 1,2-р түвшний оюутан байх
  2. Их, дээд сургуулийн хичээлийг Англи хэл дээр ойлгож, суралцах чадвартай байх
  3. БНЭУ-ийн газрын тос боловсруулалтын инженер бэлтгэдэг аль нэг их, дээд сургуульд 1-р курсээс эхлэн суралцах
  4. Сургуулиа төгсөж ирээд Дорноговь аймгийн Алтанширээ (Сайншандаас 20 км) суманд баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах
  5. Голч дүн 2,8-аас дээш байх.
  6. БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэлтэй танилцсан байх.