Дэлхий нийт блокчэйнийг хувьсгал хийх технологи хэмээн үзэж буй энэ үед Peak.mn мэдээллийн сайт болон “Workcentral Mongolia” хамтран арга хэмжээ зохион байгуулах гэж байна.  Блокчэйний тухай ямар ч түвшний мэдлэгтэй эсвэл энэ талаар гүнзгийрүүлэн мэдэхийг  хүсч буй, анхлан сонирхож буй хүн бүхэнд зориулсан уг арга хэмжээний зочин нь "Crypto Currency Mongolia" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг юм.  

Өнөөдөр болох уг арга хэмжээний зочин энэ удаа блокчэйн гэж юу болох, түүний өнгөрсөн одоо ирээдүйн талаар мөн түүнийг ашиглах боломжууд, бодит хэрэглээ, үнэ цэнийх нь талаар ярих юм. 

Хүмүүс блокчэйн гэхээр биткойн, криптовалют гэх зэргээр ойлгодог. Үнэндээ биткойн, криптовалют зэрэг нь блокчэйн технологийн зүгээр л нэг хэсэг нь юм. 

Блокчейн хэмээх технологийг зах хязгааргүй боломж бололцоо, хөрөнгө оруулалт, үр ашиг хэмээн үзэж энэ үед Монголчууд олон улсад өрсөлдөх том хэмжээний нэгдэлтэй байж гэмээн дэлхийд өрсөлдөх боломж ч байгаа ажээ.