Биткойны ханш сүүлийн дөрвөн сарын хугацаанд огцом өсөж, 16 мянган ам.долларын босгыг давжээ. Энэ тухай “Coindesk” криптовалютын биржийн мэдээлэлд дурджээ.

Уламжлалт санхүүгийн томоохон тоглогч, АНУ-ын хамгийн том банк JP Morgan биткойныг алттай зүйрлэсэн нь ийнхүү богино хугацаанд өсөхөд нөлөөлсөн хэмээн үзэж буй.  Өмнө нь тус банкны захирал “Биткойн бол луйвар, гэхдээ блокчэйн технологи үлдэнэ, боломж нээлттэй гэж хэлсэн удаатай.

2017 онд биткойн өсөж 20 мянган ам.доллар хүрч байсан юм.

Ийнхүү биткойны зээлийн нэр хүнд өсөхийн хэрээр олон хөрөнгө оруулагчид биткойны зээл бий болно гэж хэмээн үзэж буй.

Холбоотой нийтлэл:

Биткойн ба блокчейний тухай үндсэн ойлголтууд

М.Хасчулуу: Биткойн авахаасаа өмнө блокчейн технологийг судлаад үз