09.00-11.59

Кортизол дээд цэгтээ хүрнэ. Сонор сэрэмж хамгийн өндөр байна. Богино хугацааны ой тогтоолт өндөр болно. Та энэ үед ажил дээрээ байж, хамгийн хүнд ажлуудаа зохицуулаарай. Стрессинй гормон кортизол байгалийн жамаараа нэмэгддэг нь тархийг онцгой сонор сэрэмжтэй болгодог аж. Өдрийн цайны цагаас өмнө ажлын бүтээмж хамгийн өндөр байдаг.

12.00-14.59

Ходоодны ажиллагаа ихэснэ. Цайны цагийн дараа сонор сэргэг байдал огцом унана. Автомашины осолд орох магадлал нэмэгддэг. Цадтал хоол идэхэд ходоодны үйл ажиллагаа нэмэгдэхэд биологийн цагаар үдийн амралт эхэлдэг аж. Энэ үеэр согтууруулах ундаа уувал их унтаарна.

15.00-17.59

Уушги, зүрх судасны ажиллагаа сайжирна. Биеийн хэм өсөж, дасгал хийхэд тохиромжтой болдог. Энэ хугацаанд бие өөрөө халж, булчингийн ажиллагаа хэвийхээс зургаан хувиар эрчимжинэ. Өдрийн энэ үеийг сонгож дэлхийн дээд амжилтыг эвдсэн хүн олон бий.

18.00-20.59

Идэх, уухдаа анхаараарай. Их хоол идэхэд тун тохиромжгүй үе. Согтууруулах ундааг зохицуулах элэгний чадвар арай өндөр болно. Зөн совин, мэдрэмж нэмэгддэг. Цаг орой болж, унтаж амрах мөч ойртох тусам бие физиологийн хоол шингээх чадвар мууддаг. Энэ үед идсэн хоол чихрийн шижин, таргалалт үүсгэнэ.

21.00-23.59

Бие, ухаан унтахад бэлдэж, мелатонин гэх унтах, сэрэх циклийг зохицуулагч гормон ялгарна. Биеийн хэм доошилж, унтахад тохиромжтой байдал бүрддэг. Биеийн цагийн дагуу унтах бүх тохироо бүрддэг тул энэ үед компьютер, гар утас, зурагт зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг төхөөрөмжөөс хол байх нь зүйтэй юм.

00.00-02.59

Бие унтрах горимд шилжинэ. Мелатонин дээд цэгтээ хүрнэ. Анхаарал төвлөрөлт, сонор сэрэмжтэй байдал хамгийн доод түвшинд хүрч, тархи өөрийгөө цэвэрлэдэг. Энэ үед ачаалалтай өдрийн ашиггүй ой санамжууд устаж, үлдэх ёстой нь эмх цэгцэд орно. Хэрэв та энэ үед ажилладаг бол ахуйн болон үйлдвэрийн ослоос сэргийлээрэй.

03.00-05.59

Биеийн хэм доод цэгтээ хүрнэ. Багтраа өвчин хүндэрч, жам ёсны төрөлт ихэсдэг. Энэ үеийг шөнийн зүрх гэх ба мелатонины хэмжээ өндөр хэвээр байна. Харин үүр цайх үеэр мелатонины ялгарал буурдаг.

06.00-08.59

Зүрхний шигдээс болох аюултай үе. Мелатонин ялгарахаа бүрэн больдог тул сэрэхэд тохиромжтой цаг. Эрчүүдийн тестостероны хэмжээ оргилдоо хүрнэ. Өдрийн энэ үед зүрх, судас хамгийн эмзэг байдаг. Судас хатуурч, хөшин, цус өтгөрч, даралт маш өндөр болно. Энэ үед дасгал, хөдөлгөөн хийхэд тохиромжгүй.