Орон орны хөгжилтэй татварууд

Орос улсын сахалны татвар, Английн цонхны татвар, Францын давсны татвар зэрэг соёл иргэншлийн түүхэнд ер бусын олон татварын хуулийг нээжээ. Өнөөдөр ч гэсэн дэлхийн улс орнуудад бидний мэдэхгүй хөгжилтэй татвар ногдуулах дүрмийг мөрдсөөр байна. Тэдгээрийн зарим нь ойлгож болохуйц зорилготой хэрэгждэг байхад зарим нь тийм ч ухаалаг тайлбартай байдаггүй. 

Bright Side агентлаг та бидний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй дэлхий даяарх гайхалтай татварын хуулиудыг онцолжээ.


Австрали, гипсний татвар

  
 

 
 

 



 
 View this post on Instagram

 
 

 

 

 

 

 

 

 

 

 “When the sun rises I wake up and chase my dreams”. Don’t let anyone or anything dictates how you should live your life. Pursue your dreams and #keeptraining even if life puts a few obstacles on your road ???? . Day 17 post injury. My recovery is going well and I can use my hands a bit more everyday... YEEEEAAAAHHH . #brokenankle #motivation #sport #run #workinprogress #fitness #health #runningmotivation #runningman #runner #runplanet #passion #runplanet #runnerlife #runhappy #runningday #happy #feelingood #sponser_food #sportaddict #holidays #triathlon #triathlontraining #traininghardcore #discipline #brokenarm #boca #italy #recovery #ironman

 

A post shared by  Lulu_run_motivation (@lulu_run_motivation) on

 

Австрийн Альп бол цанаар гулгагчдын хувьд диваажин юм. Анхлан суралцагч, мэргэжлийнхэн бүгд энд гулгах боломжтой. Цанаар анхлан гулгагчдын хувьд итгэлгүй байдал, туршлагагүйгээс зарим нь гэмтэл бэртэл авч,  Австрийн эмнэлгүүдийг зорьдог.

Энэ шалтгааны улмаас Засгийн газраас нь эрүүл мэндийн үйлчилгээнд үзүүлэх татварын тусгай татварыг, жуулчны тогтмол татвар болгон оруулахаар шийдсэн байна. Энэ татварыг таны байрлаж буй амралтын газраас шууд цуглуулдаг ч тогтсон дүн байдаггүй.


Хятад, савхны татвар

Жил бүр Хятадад нэг удаагийн 45 тэрбум савх үйлдвэрлэдэг. Ийм их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хүмүүс ойролцоогоор 25 сая модыг устгах хэрэгтэй болдог. Хятадын Засгийн газар байгаль орчинд ноцтой хохирол учруулж, болзошгүй ойн сүйрлээс сэрэмжлүүлэх үүднээс 2006 онд ой модыг хамгаалах зорилгоор нэг удаагийн савханд 5 хувийн татвар ноогдуулсан аж. 

Энэхүү татвар нь хүмүүсийг уламжлалт аргыг ашиглахын оронд дахин ашиглах боломжтой хуванцар савхаар идэхийг дэмжих болно гэж эрх баригчид үзсэн байна.


АНУ, багель талхны татвар

 

Нью Йорк хотод багель талхыг хэрчсэн эсвэл нэмэлт топпинг ашиглах бол нэмэгдэл 8 цент төлөх ёстой. Та худалдаж авсан дэлгүүртээ идвэл мөн энэ татварыг ноогдуулах үндэслэл болно. Энэ татвараас зайлсхийхийг хүсвэл, та ердийн багель талхыг худалдан авч, гэртээ зүсэж идэх боломжтой.


Япон, таргалалтын татвар

  
 

 
 

 



 
 View this post on Instagram

 
 

 

 

 

 

 

 

 

 

 ❄️????????????

 

A post shared by  Trim Studio (@trimstudiofl) on

 

Японд алдартай "Метабу Хууль" нь 40-75 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийг хамаардаг ба жил бүр тэдний бэлхүүсийг хэмждэг байна. Тэдний бүсэлхийн тойрог нь хуульд заасан хэмжээнээс (эрэгтэйчүүдийн хувьд 85 см, эмэгтэйчүүдэд 90 см) хэтэрсэн байвал торгууль төлөх ёстой.

Японы таргалалтын татварын зорилго нь хэт таргалалтыг багасгах, чихрийн шижин, цус харвалт зэрэг өвчний тархалтыг зогсоох оролдлого аж.


Энэтхэг улс, үзвэрийн татвар

  
 

 
 

 



 
 View this post on Instagram

 
 

 

 

 

 

 

 

 

 

 Text your movie besties - because it’s Bargain Tuesday at @showcaseus Cinemas*! Admission’s only $8.50, so meet up with your bff’s for a matinee of the new movie (or movies!) you’ve been dying to see this month. Or why not plan an evening out with your significant other at a participating Showcase tonight? #Sponsored ************************************************** *Valid on Tuesdays at participating Showcase Cinemas only. Excludes Lux Level performances, special events, holidays, and holiday evenings. Admission for XPlus, IMAX®, IMAX® 2D, IMAX® 3D, and Digital 3D formats is $10.50. Admission for MX4D format is $16.50. ************************************************** . . . . #cinephileambassador #showcase #showcasecinemas #showcasecinema #movietheater #atthemovies #popcornbucket #popcorn???? #watchingmovies #movietrailer #atthecinema #showcasetheatre #welovemovies #moviesandpopcorn #fotography #fotoshoots #passthepopcorn #everytuesday [all ???? photos: @sdoylephoto]

 

A post shared by  PattyJ.com (@pattyjdotcom) on

Энэтхэгт шөнийн кино нэлээд өртөгтэй. Энд та киноны тасалбар, томоохон арилжааны шоу, үзэсгэлэн, зугаа цэнгэлийн парк, бусад үзвэрийн үйл ажиллагаанд тусгай татвар төлөх ёстой. Татвар нь муж улсаас хамаардаг бөгөөд үзвэр үйлчилгээний хэлбэрээс шалтгаалан 5- 28 хувийн хооронд хэлбэлздэг.


Унгар улс, үр ашиггүй хүнсний татвар (junk food)

 

2011 онд Унгар улс давс, элсэн чихрийн агууламж өндөр жигнэмэг, шарсан төмс, бялуу, мөн энергийн ундаа, газжуулсан бүтээгдэхүүнд нэмэлт татвар оногдуулах болжээ. Үүнийг албан ёсоор “Нийгмийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний албан татвар” хэмээн нэрлэдэг ба нэгж бүтээгдэхүүний үнэ дээр нэмэлт 20 цент нэмдэг. Унгарын Засгийн газар энэ татварыг нэвтрүүлснээр эрүүл хооллолтыг дэмжиж, иргэдийнхээ хүнсний сонголтыг сайжруулахыг шаарддаг. 

Гайхалтай нь энэ арга хэрэгжсэн бөгөөд хэрэглэгчдийн 59-73 хувь нь нэмэлт татвартай бүтээгдэхүүний хэрэглээг багасгажээ.


Балтын арлууд, нарны татвар

 

Балтийн арлууд жилд 11 сая жуулчин хүлээн авдаг бөгөөд энэ нь орон нутгийн нөөцөд ихээхэн дарамт учруулдаг. Тиймээс 2016 оноос хойш аялал жуулчлалын шинэ татвар болох нарны татварыг танилцуулав.

Энэ татвар нь Mайорки, Mенорка, Ибиза, Форментера зэрэг арлын бүх айлчдад хамаатай бөгөөд өдөрт 2-4 доллар байдаг. Татвараар цуглуулсан мөнгийг аялал жуулчлалын бүсэд дэд бүтцийг сайжруулж, эрэг орчмын газрыг цэвэрлэж, өвийн дурсгалт газруудыг хадгалах, орон нутгийн экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах зэрэгт ашигладаг байна.




Эх сурвалж: https://brightside.me