Бид яагаад жингээ хасаж чаддаггүй вэ

Жин нэмдэг 4 төрлийн гормон

Илүүдэл жин бол орчин үеийн нийгмийн хамгийн том асуудлуудын нэг юм. Таргалалт нь гадаад үзэмжийг алдагдуулж, хувцас худалдан авалт хийхэд саад болохдоо гол биш. Таргалалт маш олон төрлийн өвчлөлтийн эх үүсвэр болж байдаг. Жишээлбэл: зүрхний шигдээс, чихрийн шижин, хорт хавдар. 

Илүүдэл жингээс салах олон төрлийн дэглэм, дасгал, био идэвхит тэжээл байдаг. Хамгийн гол дүрэм бол хэрэглэхээс илүү калори үрэх. Магадгүй та бие организм дахь үйл явц (бодисын солилцоо) тусгай гормонуудаар зохицуулагддаг гэдгийг мэдэх байх. Хэрэв гормоны тэнцвэрт байдал алдагдавал бодисын солилцоонд нөлөөлж, жин хаяхад саад болно.


1. Инсулин

Энэ гормон нь нойр булчирхайгаар үйлдвэрлэгддэг бөгөөд сахарыг энерги болгож, биед өөхийг хадгалдаг. Нүүрс ус их хэмжээгээр хэрэглэвэл инсулины эсэргүүцэлд хүргэдэг. Энэ байдал нь бие махбодийн эсүүдийг исулиныг хүлээж авах чадваргүй болгодог. Эцэст нь нойр булчирхай энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд их хэмжээгээр инсулин үйлдвэрлэж эхэлдэг. Инсулины хэт их үйлдвэрлэлт таргалалт болон бодисын солилцоо хам шинжид хүргэдэг.

Юу хийх вэ?

Сахар, нүүрс ус аль болох бага хэрэглэж, өндөгний цагаан, омега-3 ихээр хэрэглэж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, ус ихээр уух хэрэгтэй.


2. Кортизол

Ихэнх хүмүүс стрессд дассан байдаг. Учир нь сэтгэл хөдлөлийн ачааллын үед бөөрний дээд булчирхай стресс үүсгэгч кортизолыг ихээр үйлдвэрлэдэг. Архаг стрессийн үед кортизолын түвшин үргэлж өндөр байдаг учир идэх дуршил нэмэгдэж, амттай чихэрлэг зүйл рүү тэмүүлдэг.

Юу хийх вэ?

Стресстэй эрүүл аргаар тэмцэж сур. Стресс тайлахад өөрт таарсан бясалгал, йога, тайцзи зэрэг дасгал хөдөлгөөнийг хий. 


3. Лептин “Цатгалат гормон” гэж нэрлэгддэг гормоны гол үүрэг бол ханасан мэдрэмжийг төрүүлэх юм

Лептин тархинд бие мах бодь энергиэр дүүрсэн тул халбагаа тавих цаг болсон гэдгийг мэдээллэдэг. Харамсалтай нь таргалалтын үед энэ хамгаалах механизм лептинд эсэргүүцэл зарлаж ажиллахаа больдог. Үүний үр дүнд тархи идэхээ болих цаг болсныг мэдрэхээ больдог.

Юу хийх вэ?

Лептины мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд хүнсэнд эсрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Өөхтэй загас, жимс, авокадо, усан үзэм, чипс, гамбургер, печень, транс өөх агуулдаг бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй. Мөн та сайн унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.


4. Грелин

Энэ даавар таны хоолны дуршлыг нэмэгдүүлдэг хамгийн гол шалтгаануудын нэг. Грелин хоол удаан идээгүй үед ихсэж, идсэний дараа багасдаг.

Судалгаагаар таргалалтын үед грелины түвшинг бууруулахын тулд их хэмжээний хоол идэх хэрэгтэй болдог гэжээ. Үүнээс үүдээс гипоталамус цадсан дохиог цааш дамжуулдаггүй байна.

Юу хийх вэ?

Грелиныг хянаж, зохицуулахын тулд амттай зүйл, ундаанаас татгалзаж, уураг ихээр хэрэглэх хэрэгтэй.

Холбоотой сэдвүүд

зөвлөгөө эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.