Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн "Пуужин" тоглоом хугарсан бичлэгийг эцэг эхчүүд тавьжээ.

Тоглоом ажиллаж байхдаа хугарсан бөгөөд гэнэт унахад нь айж сандарсан эцэг эхчүүд хүүхдээ гарган авсан байна. Энэхүү тоглоом олон жилийн насжилттай Оросын бүтээгдэхүүн аж.

Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Хүүхдийн паркын зүгээс мэдээлэл гаргаагүй байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.