Монгол Улсын Их хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно гэж заасан.

“Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал .... тогтооно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд иргэн та саналаа өгнө үү.

ЭНД дарж саналаа өгнө үү.