Фрэнк Ллойд Райт нэгэн цагт 1600 метрийн өндөр Чикагогийн Мичиган нуурын эрэг дээрх The Illinois барилгыг барих санал гаргасан ч баригдаагүй. Райт ирээдүйг 1950-аад онд зөгнөж, тэнгэр баганадсан барилгууд өдгөө биеллээ олоход ойртоод байна. Барилгын салбарын технологийн хөгжил болон Азийн барилгын төслийн хэтийдлийн үр дүнд тус тив тэнгэр баганадсан барилгаар дэлхийд тэргүүлэх боллоо. 

Баригдаж байгаа дэлхийн хамгийн өндөр 10 барилгаас гэхэд нэг нь л Хойд Америкийнх бөгөөд тэн хагас нь One World худалдааны төвийг өндөрөөрөө гүйцэх гэж байна.

Jeddah TowerJeddah Tower

Merdeka

Jeddah Tower (Жидда, Саудын Араб: 1000 метр, ашиглалтад орох хугацаа 2021)

Нэг километрийг давсан анхны барилга болох төлөвтэй байгаа. Барилгын ажил эхэлсэн, Саудын хунтайж Алвалид бин Талал санхүүжүүлж, архитектор Эдриан Смит загварыг нь гаргасан. 

Merdeka PNB118 (Куала Лумпур, Малайз: 644 метр, ашиглалтад орох хугацаа 2021)

Мельбурнд хэд хэдэн тэнгэр баганадсан барилгын төсөл гүйцэтгэсэн Австралийн Fender Katsalidis-ын шинэ ажил. 

Wuhan Greenland CenterWuhan Greenland Center

Grand Rama 9 Tower

Wuhan Greenland Center (Ухань, Хятад: 636 метр, ашиглалтад орох хугацаа 2019)

Adrian Smith + Gordon Gill Architecture компанийн гадаадад хэрэгжүүлж буй бас нэгэн төсөл. Энэ удаагийнх нь төв Хятадад сүндэрхлэх бөгөөд хосгүй, дугуйрсан хэлбэртэй, гурван талт барилга болох аж. Салхины эрчийг багасгах үүднээс бөмбөгөр оройтой загварчилжээ. 

Grand Rama 9 Tower (Бангкок, Тайланд: 615 метр, ашиглалтад орох хугацаа 2021)

Тайландын нийслэлийн сүүлийн үеийн хөгжүүлэлтийн нүүр царай гэж болно. Тайландын хааны нэрээр нэрлэсэн, Зүүн Азидаа хамгийн өндөр барилга гэдэг утгаараа ирээдүйд чухал ач холбогдолтой цэг болох төлөвтэй аж. Skidmore, Owings & Merrill компанийн төсөл. 

Baoneng Shenyang Global Financial Center

Tianjin CTF Finance Centre

Global Financial Center Tower 1 (Шэньян, Хятад: 1,864 метр, ашиглалтад орох хугацаа 2020)

Умардын сувд нэртэй, 111 давхар энэхүү барилга Шэньяны завгүй худалдааны гудамжинд сүндэрлэх агаад арай жижиг ихэр барилгатай байх аж.

Tianjin CTF Finance Centre (Тяньжин, Хятад: 568 метр, ашиглалтад орох хугацаа 2020)

Skidmore, Owings & Merrill компани LEED Gold-ын стандартад нийцсэн байхаар бодож загварчилсан. Хэлбэрийн хувьд салхины нөлөөллөөс хамгаалахаар бодолцож хийжээ. 

China Zun TowerChina Zun Tower  

Skyfame Center Landmark TowerSkyfame Center Landmark Tower

China Zun Tower (Бээжин, Хятад: 527 метр, ашиглалтад орох хугацаа 2018)

Хятадын зун хэмээх ёслолын ваараас санаа авч хийсэн. Зун ваар нь хүрэл, шавар материалаар хийгдсэн, дарсны агуулах сав аж. Бээжингийн худалдааны төв гудамжинд сүндэрлэх энэхүү барилгыг Farrells архитектурын фирм загварчилж, инженерийн ажлыг нь Arup компани хариуцаж байна. 

Skyfame Center Landmark Tower (Наньнин, Хятад: 527 метр, ашиглалтад орох хугацаа 2021)

Tianyu цамхаг гэж алдаршаад буй 108 давхар эл барилгын төслөөс олон зүйл нууц хэвээр байна. Барилгы эзгнийхээ нэрээр нэрлэгдсэн гэх ярианаас өөр зүйл ил болоогүй ажээ. 

Evergrande International

Central Park Tower

Evergrande International (Хэфэй, Хятад: 517 метр, ашиглалтад орох хугацаа 2021)

Загварыг нь Gensler гаргаж, Торнтон Томасетти барилгын инженерчлэлийг нь гүйцэтгэж буй. Хулс модыг дүрсэлсэн энэхүү барилга хэд хэдэн хөндлөн хэсгээс бүрдэнэ. 

Central Park Tower (Нью Йорк, АНУ: 472 метр, ашиглалтад орох хугацаа 2020)

Шилдэг 10-ын жагсаалтад чадан ядан багтсан Америкийн ганц барилга. Манхеттен дэх тэрбумтнуудын орон сууцны гэр бүлийг нэгээр нэмж буй. Adrian Smith + Gordon-ы бас нэгэн загвар, тэндхийн нэг орон сууц л гэхэд 60 сая доллараас дээш үнэтэй байх яриа гарчээ.