2016 онд “Baby Shark” гэх анхаарал татам бас уур хүргэм олон давталттай хүүхдийн дуу газар авч байсан бол, энэ жил эргэн ирсэн бөгөөд Billboard Hot 100 жагсаалтын эхний 30-д ойртон ирсэн байна.

Энэхүү дуу нь Майли Сайрус, Камила Кабелло, Ариана Гранде нарын сүүлийн үеийн хит дуунуудыг ардаа орхижээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд уг дуу нь 21 сая удаа тоглогдож, 3000 удаа хөгжмийн платформуудаас татагдсан гэсэн тоон үзүүлэлттэй байна.

Солонгосын хүүхдийн Youtube дэх сувагт байрлуулсан Pingfong бичлэг нь олны анхаарлыг хуй салхи шиг татаж байсан бөгөөд тэрхүү бичлэг дахин хит болжээ. 


Уг дууны оргиналь бичлэг нь #BabySharkChallenge-г эхлүүлсэн ба 2 тэрбум удаа үзсэн гэсэн үзүүлэлттэй гарчээ. Уг давалгаанд ток шоуны хөтлөгч Ellen мөн нэгджээ. 



Эх сурвалж: nextshark.com