Автобусуудад явуулын оношлогоо хийж байна

Б.Баясгалан
08 сарын 02, 2018

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийслэлийн Тээврийн газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг шугам замд өнгөрсөн даваа гарагаас хийж эхлээд байна.

Эхний 2 өдрийн байдлаар нийтийн тээврийн 10 компанийн их багтаамжийн 41 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд 2 удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг бөгөөд нийтийн тээврийн салбарын 2018 оны намрын нэгдсэн үзлэг оношилгоо 09 дүгээр сард эхэлнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.